БАЯНХОНГОР АЙМГИЙН 2015 ОНЫ 01 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН ОНЦЛОХ АЖЛЫН ТАЙЛАН

1.“ТҮЙН ГОЛЫН ЖАВАР 2015” МӨСНИЙ БАЯР ЗОХИОН БАЙГУУЛАВ.

 

"ТҮЙН ГОЛЫН ЖАВАР-2015" мөсний баярыг 2015. 01. 24-ний өдөр Баянхонгор хот Түйн гол дээр зохион байгууллаа. Мөсний баярт нийт 38 байгууллагын 700 гаруй иргэд оролцлоо. Баярт оролцогчид үндэсний дээл хувцсаараа гоёж, байгууллага өөрийн онцлогийг илэрхийлсэн гэр асар барьж, үндэсний тоглоом наадгай,   сагсан бөмбөг, боулинг зэрэг тэмцээн зохион байгуулаж, өргөн дэлгэр арга хэмжээ болсон. 

2. “ТОМ ТӨР”-ӨӨС “УХААЛАГ ТӨР” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО.

Баянхонгор аймгийн Засаг  даргын тамгын газар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтын ажиллагаатай. Энэ дагуу 2015 онд хэд хэдэн сургалт зохион байгуулах юм. Энэ ажлын эхний хэсэг болох “ТОМ ТӨР”-ӨӨС “УХААЛАГ ТӨР” РҮҮ сэдэвт эрдэм шинилгээний хурлыг энэ сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газар, Их сургуулийн эрдэмтэн багш нар хамтран илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэгт Баянхонгор аймгийн төрийн байгууллагын дарга нар болон Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн нийт 70 гаруй хүн оролцлоо.

 “ОРОН НУТГИЙН ЦОГЦ ХӨГЖИЛ” сэдэвт 4 талт уулзалт семинар боллоо. Уг арга хэмжээнд аймгийн төрийн байгууллага, иргэд болон ТББ-ууд, бизнес, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг хамрууллаа.  

Мөн “Хөрөнгө оруулалтын үр дүнг шинжихүй” сэдвээр төрийн байгууллагын дарга нар болон Засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулсан.

Уг ажлуудыг зохион байгуулснаар аймгийн хэмжээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлохоос эхлээд төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод, шуурхай хүрдэг болгоход дэмжлэг боллоо.

3. ӨМӨЗО-НЫ МЭРГЭЖИЛТНҮҮД БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

            Баянхонгор аймагт үүсээд буй агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарим ажлыг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэ дагуу 2014 онд Баянхонгор сум Далайхүү хоттой аймгийн төвийн утааг бууруулах чиглэлээр санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэ хүрээнд ӨМӨЗО-ны Улаан хад хотын Уурын зуух үйлдвэрлэл ХХК-ний гүйцэтгэх захирал Жин Ли Бин, Байгаль хамгаалах технологийн хөгжлийн судалгааны төслийн менежер Хуо Вен Чан нарын баг Баянхонгор аймагт ажилласан. Тэд аймгийн агаарын бохирдлын шалтгаан болон зарим уурын зуухны тоног төхөөрөмж, ашиглаж буй нүүрсний чанар, агууламжид судалгаа хийлээ. Судалгаагаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй уурын зуухнууд нь тоног төхөөрөмжийн хувьд хэт хоцрогдсон болохыг тодорхойлж, энэ нь агаарыг бохирдуулах шалтгаан гэж үзсэн байна. Иймд уурын зуухны үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж үүссэн нөхцөл байдал, цаашид ямар арга хэмжээ авах зөвлөгөө өгч хамтран ажиллах боломжийг тодорхойллоо.

           

ТУЛГАМДСАН АСУУДАЛ:

1.Баянхонгор аймгийн Баянцагаан сумын эрүүл мэндийн төвийн барилга барихаар 2015 оны төсөвт суулгасан. Энэ хэвээрээ юу?

 

 

 

Дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Нямдулам 

 

НИЙТЭЛСЭН: 2016-02-15 00:44:10