БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН “ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ”

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН “ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ”

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1 Аймгийн Засаг даргын Тамгын газрын /цаашид “Тамгын газар” гэх/ Хөдөлмөрийн дотоод журмын /цаашид “журам” гэх/ зорилго нь Тамгын газрын ажлын зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны үндсэн зарчмыг хэрэгжүүлэх, төрийн албаны тасралтгүй, шуурхай байдлыг хангах, ажилтнуудын хөдөлмөрийг оновчтой, үр ашигтай зохион байгуулах, хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, ажлын байрны тодорхойлолтод заасан ажиллах нөхцөл, баталгаагаар хангах зэрэг хөдөлмөрийн нийтлэг харилцааг зохицуулахад оршино.

 

1.2 Үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн хооронд үүсэх харилцааг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг үндэслэн энэхүү журмаар зохицуулна.

 

1.3  Журмын эрх зүйн үндэс нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж байна.

 

1.4   Энэхүү журмыг Тамгын газрын нийт ажилтнууд нэг мөр  дагаж мөрдөнө.

1.5 Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг ажил олгогч болон ажилтнууд гаргаж болно.

1.6 Журмын хэрэгжилтэд Тамгын газрын дарга, хэлтэс /тасаг, штаб/-ийн дарга, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн нар хяналт тавихын зэрэгцээ ажилтан энэхүү журмыг хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтнаас шаардах эрхтэй.

Хоёр. Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа

 

2.1 Тамгын газар нь журмын нэгдүгээр хавсралтад тодорхойлсон бүтэц, зохион байгуулалттай байна.

 

2.2 Тамгын газрын дарга Тамгын газрыг мэргэжлийн удирдлагаар хангаж, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, туршлагатай, мэргэшсэн, чадварлаг хүний нөөцөөр Тамгын газрыг бүрдүүлж, аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх стратегийн төлөвлөлт, зохицуулалт, үйл ажиллагаандаа хийсэн хяналт шинжилгээний дүгнэлт, бодлогын удирдамжаар Засаг даргыг хангаж, нутгийн захиргааны байгууллагуудыг чиглүүлж удирдахад нь Засаг даргад туслана.

 

2.3 Тамгын газар нь бодлого, үйл ажиллагаагаа жил, сараар төлөвлөж, нутгийн захиргааны байгууллагуудын зохион байгуулсан ажлын үр дүн, тайланг сар бүр нэгтгэн дүгнэлт хийж, удирдлагын нэгдмэл байдлыг хангаж ажиллана.

 

2.3.1 Бодлогын хэлтсүүд харъяалах газар, хэлтсүүдийн ирүүлсэн сар, жилийн төлөвлөгөө, тайланг нэгтгэн салбарын хэмжээний төлөвлөгөө, тайлан болгон боловсруулж Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс /хоёрдугаар хавсралтад заасны дагуу/-т ирүүлнэ.

2.3.2 Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс бодлогын хэлтсүүдийн ирүүлсэн төлөвлөгөө, тайлан, сумдын Тамгын газрын төлөвлөгөө, тайлангийн нэгтгэлийг хянаж аймгийн хэмжээнд тухайн сард анхаарч ажиллах гол гол ажлуудыг товчоолон эмхэтгэж Тамгын газрын даргаар баталгаажуулан цахим хэлбэрээр бодлогын хэлтсүүд, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газар, хэлтэс, орон нутгийн өмчит газрууд, сумдын Засаг даргын Тамгын газруудад /хавсралтад заасны дагуу/ хүргүүлнэ.

 

2.3.3 Хэлтэс /тасаг, штаб/-ийн сарын төлөвлөгөө, тайланг ахлах мэргэжилтэн нэгтгэн, хэлтэс, тасгийн хурлаар хэлэлцүүлж, хэлтсийн даргаар батлуулан биелэлтийг хангаж ажиллана.

 

2.3.4 Ажилтан нь ажлаа сараар төлөвлөж хэлтэс /тасаг, штаб/-ийн даргаар баталгаажуулж ажиллана.

 

2.4 Тамгын газрын дотоод ажлын төлөвлөгөөг жилээр төлөвлөж, Тамгын газрын дарга баталгаажуулж, удирдлагаар хангаж ажиллана.

 

2.4.1 Тамгын газрын дотоод ажлын төлөвлөгөөнд тусгах саналаа хэлтэс /тасаг, штаб/-үүд боловсруулж, хурлаараа хэлэлцүүлэн баталгаажуулж Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст ирүүлнэ.

 

2.4.2 Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс Тамгын газрын хэлтсүүдээс ирүүлсэн дотоод ажлын төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж, Тамгын газрын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.

 

2.4.3 Тамгын газрын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж нэгтгэсэн төлөвлөгөөг Тамгын газрын дарга хамт олны хурлаар хэлэлцүүлэн баталгаажуулан хэрэгжилтийг зохион байгуулж ажиллана.

 

2.5 Тамгын газрын даргын дэргэд Тамгын газрын удирдлагуудаас бүрдсэн удирдлагын зөвлөл ажиллана.

 

2.6 Тамгын газрын удирдлагын зөвлөлийн хурал даваа гарагийн 0900 цагт Тамгын газрын даргын албан өрөөнд, төрийн захиргааны албан хаагчдын хурал даваа гарагийн 1700 цагт хурлын зааланд болно. Нийт ажилтнуудын хурлыг шаардлагатай үед, зөвлөгөөнийг жилд нэг удаа хийх ба шаардлагатай бол ээлжит бус зөвлөгөөн хийж болно. Хурлын бэлтгэл ажил, хурлын ирцийн бүртгэлийг дотоод ажил хариуцсан мэргэжилтэн хариуцах бөгөөд хуралд нийт ажилтнууд тогтсон цагт идэвх санаачилгатай оролцоно.

 

2.6.1 Удирдлагын зөвлөлийн гишүүд Удирдлагын зөвлөлийн хурлын мэдээллийг хэлтэс /тасаг, штаб/-ийн ажилтнуудад шуурхай мэдээлнэ.

 

2.6.2 Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн хурлаас гарсан шийдвэр, үүрэг, чиглэлийг албажуулан холбогдох ажилтнуудад хүргүүлж, хэрэгжүүлсэн ажлын биелэлтийг дараагийн хуралд болон холбогдох удирдлагуудад тайлагнана.

 

2.6.3 Үүрэг, чиглэл авсан ажилтан үүрэг, даалгавраа гүйцэтгэсэн үнэлгээ, бүртгэлийг дотоод ажил хариуцсан ажилтан бүртгэлжүүлж, үр дүнгийн гэрээний хавсралт болгон дүгнүүлнэ.

 

2.7 Тамгын газрыг даргын эзгүйд Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга орлоно.

 

2.8 Хэлтсийн даргын эзгүйд Тамгын газрын даргын санал болгосон аль нэг хэлтсийн дарга орлоно.

 

2.9 Хэлтсийн дарга нар өөрийн хариуцсан нэгжийг өдөр тутмын удирдлага, зохион байгуулалтаар хангаж, ажлын байрны тодорхойлолтын дагуу өөрсдийн хүлээсэн үүрэг, үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд ажил, үйлчилгээний гүйцэтгэл, үр дүн, хэрэгжилтийг Тамгын газрын даргын өмнө хариуцаж ажиллана.

 

2.10 Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн хурал болон Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлэх асуудлыг аймгийн Засаг даргын захирамжаар баталсан журмаар зохион байгуулна.

 

2.11 Тамгын газар нь холбогдох хууль, эрх зүйн баримт, бичгүүдийг үндэслэн боловсруулсан “Архив, албан хэрэг хөтлөлтийн журам”-ын дагуу төрийн албан хэргээ явуулна.

 

2.12 Тамгын газрын ажилтнууд нь төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн журам, дүрэм, стандартын дагуу албан хэргээ хөтөлж, боловсруулж, баталгаажуулж ажиллана.

Гурав. Тамгын газрын удирдлагын үүрэг, эрх 

 

3.1  Тамгын газрын дарга дараах үүрэгтэй:

 

3.1.1 Ажилтнуудын хөдөлмөрийн болон нийгмийн идэвхийг өрнүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч, тэдний мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэн чадварлаг, мэргэшсэн, туршлагатай хамт олныг бүрдүүлж, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалан тогтвортой ажиллуулах нөхцөл, бололцоог бүрдүүлж ажиллах.

 

3.1.2 Хэлтэс /тасаг, штаб/-үүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулахдаа төрийн байгууллагуудын уялдаа холбоо, удирдлагын нэгдмэл байдлыг хангах зарчмыг удирдлага болгох.

 

3.1.3 Ажилтнуудыг хөдөлмөрийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцлөөр хангах, нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр бодитой, үр дүнтэй ажил зохион байгуулах.

 

3.1.4 Тамгын газрын ажилчдын үр дүнгийн гэрээний биелэлтэд хагас, бүтэн  жилээр үнэлгээ, дүгнэлт өгч, шагнаж урамшуулах, албан тушаал дэвшүүлэх, хариуцлага тооцох.

 

3.1.5 Үр дүнгийн гэрээг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын дагуу хагас жилээр явцын үнэлгээ хийж, бүтэн жилээр үнэлж дүгнэх.

  • А үнэлгээ авсан бол албан тушаалын цалингийн сарын 70 хүртэлх хувь
  • В үнэлгээ авсан бол албан тушаалын сарын цалингийн 50 хүртэлх хувиар тус тус урамшуулах
  • Д үнэлгээ авсан бол албан тушаалын сарын цалинг бууруулах, эсхүл албан тушаал бууруулах
  • F үнэлгээ авсан бол ажлаас чөлөөлөх хүртэлх арга хэмжээ авах.

 

3.2  Тамгын газрын дарга дараах эрхтэй:

 

3.2.1 Ажилтныг ажлын байрны тодорхойлолт болон үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний дагуу ажил, үүргээ биелүүлэхийг шаардах, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, энэхүү журамд заасны дагуу хариуцлага хүлээлгэх.

 

3.2.2 Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ажилтныг байгууллага дотроо өөр ажилд түр томилон ажиллуулж болно. Мөн эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, ажил албан тушаал хавсран гүйцэтгүүлэх.

 

3.3  Хэлтэс /тасаг, штаб/-ийн дарга дараах үүрэгтэй:

 

3.3.1 Хариуцсан салбарын чиглэлээр гарсан бодлого шийдвэр, хууль тогтоомж, үүрэг чиглэлийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, хяналт тавих, үр дүнд дүгнэлт хийж аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргад бодлогын зөвлөгөө дэмжлэгийг үзүүлэх.

 

3.3.2 Төрийн албанд шинээр томилогдсон ажилтныг дадлага туршлагатай ажилтанд дагалдуулан сургах ажлыг зохион байгуулж, төрийн ажлын залгамж чанарыг хадгалж, тасралтгүй бэхжүүлэхэд анхаарах.

 

3.3.3 Ажилтны ажлын байрны  тодорхойлолтыг гаргаж өгч, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах.

 

3.3.4 Хэлтсийн ажилтнуудтай байгуулсан үр дүнгийн гэрээг үнэлж, дүгнэж, шагнаж, урамшуулах, зэрэг дэв ахиулах, хариуцлага тооцох саналыг Тамгын газрын даргад уламжилж шийдвэрлүүлэх.

 

3.4  Хэлтэс /тасаг, штаб/-ийн дарга дараах эрхтэй:

 

3.4.1     Тухайн хэлтэст шинээр ажилтан ажилд авах, халах, чөлөөлөх, хариуцлага тооцоход санал өгөх.

 

3.4.2     Шаардлагатай тохиолдолд ажилтанд 3 хүртэл хоногийн чөлөө олгох.

 

Дөрөв. Тамгын газрын ажилтны үүрэг, эрх

  

4.1  Ажилтан дараах үүрэгтэй:

 

4.1.1 Албан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд, шударгаар гүйцэтгэж, ёс зүй, зан харилцааны өндөр соёлтой, албаны болон хувийн нууцыг хадгалах зарчмыг удирдлага болгон ажиллах.

 

4.1.2 Тамгын газрын стратегийг үндэслэн ажлын байрны тодорхойлолтын дагуу үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээгээ боловсруулж шууд харъяалагдах нэгжийн дарга нараар батлуулж биелэлтийг хагас бүтэн жилээр дүгнүүлэх.

 

4.1.3 Эрхэлсэн ажилдаа идэвх санаачлагатай ажиллаж,  удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, мэргэжил, мэдлэг, ажлын ур чадвараа байнга  дээшлүүлж, хэлтсийнхээ ямар ч ажилтны ажил үүргийг орлон гүйцэтгэх чадварыг эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, манлайлагч байх.

 

4.1.4 Төрийн албан хаагчид нь Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулахгүй байхын зэрэгцээ төрийн албан хаагчийн ёс зүйг чанд  сахиж ажиллана.Түүнчлэн ажлын байранд àæèë õýðэãч байдлаар õóâöàñëàíà.¯¿íä: Эðýãòýé÷¿¿ä êîñòþì, ýìýãòýé÷¿¿ä àëáàí àæèëä òîõèðñîí õóâöàñ ºìñºнө. Хэт задгай, этгээд байдлаар хувцаслах /æèíñ, áîãèíî ºìä буюу øîðò áîëîí  майк/-ыг õîðèãëîíî.

 

4.1.5 Àæëûí áàéðàíä болон àлбан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, архидан согтуурахыг зохион байгуулах, бусдыг согтууруулах ундаагаар шахаж согтоох, зориулалтын тамхи татах цэгээс өөр газар буюу Тамгын газар, бие засах газар түүний орчинд тамхи татахгүй байх, үүðýãò àæèëтай õîëáîãäîëã¿é ¿éë àæèëëàãàà ÿâóóëàõã¿é áàéõ.

 

4.1.6 Êàðòààð ýçýìøèæ áóé ýä õîãøèë, òåõíèê õýðýãñýë, òîíîã òºõººðºìæèéí àøèãëàëò õàìãààëàëòûã á¿ðýí õàðèóöàæ, ýâäðýë ãýìòýë ãàðâàë òóõàé á¿ðò íü õîëáîãäîõ àëáàí òóøààëòàíä ìýäýãäýæ, ìýðãýæëèéí õ¿í îðîëöóóëàí àêò òîãòîîëãîñîí áàéíà. Õýðэв ººðèéí áóðóóãààñ áîëîí дээр дурьдсанаар àêò òîãòîîëãîîã¿é òîõèîëäîëä õîõèðëûã àæèëòàí ººðºº á¿ðýí õàðèóöах.

 

4.1.7 Ажилтан өөрийн боловсруулж баталгаажуулсан холбогдох бичиг баримтыг холбогдох стандартын дагуу тухай бүр боловсруулж, эмхлэн цэгцэлж, дараа оны 01 дүгээр улиралд багтаан байгууллагын архивт зааврын дагуу бүртгэлээр хүлээлгэн өгөх.

 

4.2  Ажилтан дараах эрхтэй:

 

4.2.1 Ажилтан нь Төрийн албан хаагчдын албан тушаалын цалингийн сүлжээнд заагдсан үндсэн цалин, ажлын үр дүнгээр ур чадварын болон бусад нэмэгдэл хөлсийг авах, авахыг шаардах.

 

4.2.2 Дээд шатны албан тушаалтанд зэрэг дэвээ нэмэгдүүлэх, ажиллах нөхцлөө сайжруулах, эрүүл мэндээ хамгаалуулах, мэргэжил боловсролоо дээшлүүлэх, хөдөлмөрийн болон ахуй амьдралтай холбогдсон асуудлаар хүсэлт гаргах, шийдвэрлүүлэх.

 

4.2.3 Ажиллах нөхцөл бололцоогоор хангагдах, албан ажлын шаардлагад нийцсэн техник, тоног төхөөрөмж, холбогдох бусад хэрэгслээр хангуулах.

 

4.2.4 Ээлжийн амралтыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацааны дагуу байгууллагын баталсан ээлжийн амралтын хуваарийн дагуу биечлэн эдлэх.

 

4.2.5 Ажлын зайлшгүй шаардлагаар ажилтны ээлжийн амралтыг биеэр эдлүүлээгүй нөхцөлд хуульд заасан мөнгөн урамшууллыг авах.

 

Тав. Хөдөлмөрийн харилцаа тогтоох, цуцлах

 

5.1 Тамгын газарт ажилтныг авч ажиллуулахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 16, 17, 18 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам” мөн УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг тус тус баримтална.

 

5.2 Тамгын газарт ажиллах иргэдийг сонгохдоо мэдлэг, боловсрол, тухайн ажил үүргийг гүйцэтгэх мэргэжил, ажил хэргийн чадвар, ажлын туршлага,  төрийн албан хаагчийн ёс зүй, эрүүл мэндийн шаардлага хангасан, харилцааны өндөр соёлтой, гаж буруу зуршилгүй байх зэргийг анхаарна

 

5.3 Тамгын газрын сул орон тоо гарсан ажлын байранд өрсөлдөхийг хүссэн иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

 

5.3.1 Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн болон тухайн албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн талаарх баримт; (төрийн үйлчилгээний албан хаагчдад хамаарахгүй)

 

5.3.2     Төрийн албан хаагчийн биеийн байцаалт, нэмэгдэл хуудас;

 

5.3.3     Ажил эрхэлж байгаа бол ажил байдлын тодорхойлолт;

 

5.3.4     Их, дээд сургууль төгссөн диплом, мэргэжлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

 

5.3.5     Магистр, докторын зэрэг хамгаалсан бол дипломын хуулбар;

 

5.3.6     Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

 

5.3.7     Цээж зураг 2 хувь /3х4 хэмжээтэй/;

 

5.3.8     Гурван үеийн намтар;

 

5.3.9     Эрүүл мэндийн дүгнэлт;

 

5.3.10  Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

 

5.4 Тамгын газрын дотоод ажил хариуцсан ажилтан нь төрийн захиргааны байгууллагад шинээр томилогдсон ажилтныг төрийн албанд мөрдөгдөх хууль, журам, бусад баримт бичгийг багтаасан “Шинэ ажилтны мэдээллийн сан”, Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцуулна. Шинэ ажилтны мэдээллийн санд дараах баримт бичгийг багтаана.

 

5.4.1 Төрийн албаны тухай хууль;

 

5.4.2 Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний журам;

 

5.4.3хАймгийн Засаг даргын 2014 оны 282 дугаар захирамжаар батлагдсан “Нутгийн захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний журам”;

 

5.4.4 Засаг даргын Тамгын газрын дотоод журам;

 

5.4.5   Байгууллагын дотоод удирдлагын системийг ажиллуулах журам;

 

5.4.6 Архив, албан хэрэг хөтлөлтийн холбогдох дүрэм, журам, заавар, стандарт;

 

5.4.7  Тухайн ажлын байрны тодорхойлолт;

 

5.4.8  Бусад;

 

5.5 Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон ажилтны туршилтын хугацааг 1 жил хүртэл хугацаагаар тогтоох бөгөөд энэ хугацаа болмогц ажилтныг жинхлэх эсэхийг хэлтсийн даргын саналыг үндэслэн Тамгын газрын дарга тушаал гарган шийдвэрлэнэ.

 

5.6 Ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээнд тухайн ажилтны гүйцэтгэх ажил үүргийн хуваарь, эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой тусгана.

 

5.7 Хугацаатай хөдөлмөрийн гэрээ дуусахаас өмнө Тамгын газрын дарга, ажилтан хоёр ярилцаж хугацааг сунгах буюу хугацаагүй гэрээ болгон өөрчилж болно. Хэрэв хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад талуудын аль нэг нь түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа бол уг гэрээнд заасан хугацаагаар сунгагдсанд тооцно.

 

5.8 Үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээнд заасан талуудын эрх, үүрэг, бусад нөхцлийг өөрчлөх шаардлагатай тохиолдолд түүнийг тусгасан нэмэлт гэрээг үйлдэж, талууд гарын үсэг зурж баталгаажуулан үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээнд хавсаргана.

 

5.9 Төрийн албанаас чөлөөлөгдөж, халагдаж байгаа ажилтан заасан хугацаанд ажлаа хүлээлгэн өгч, тойрох хуудсаар тооцоо хийж дууссан тухай холбогдох хүмүүсийн гарын үсгийг авч бүрдүүлсний дараа түүнд нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтрийг нь хүлээлгэн өгч, хувийн хэргийг шилжин очиж ажиллах газарт нь, эсхүл архивт шилжүүлнэ.

 

 

 

 

Зургаа. Ажлын цагийн ашиглалт, цаг бүртгэлийн систем

 

6.1 Долоо хоногийн ажлын нийт цагийн хэмжээ 40, ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг байх ба ажил өглөө 0900 цагт эхэлж, орой 1800 цагт дуусна.

 

6.2 Ажилтан ажилд ирэх, ажил тарах тус бүрт /өдөрт 2 удаа/ цаг бүртгэлийн машинд хурууны хээгээ таниулж бүртгүүлэх ба ажлын цагийн бүртгэлийн тоног төхөөрмж нь өглөө 06 цаг эхэлж, шөнийн 00 цагт хаана.

 

6.3 Цаг бүртгэлээр өглөөний эхний 10 минутыг цаг хожимдсонд тооцохгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан 1 минут тутмыг 10 төгрөгөр тооцож суутгал хийнэ. Жолооч, үйлчлэгч нар хөдөлмөрийн гэрээнд зааснаар цагийн тооцоо хийнэ.

 

6.4 Нягтлан бодогч сар бүрийн 25-ны дотор цагийн бүртгэл болон жижүүрийн бүртгэлийн дэвтрийг үндэслэн ажилтны цагийн бүртгэлийн тооцоог гаргаж Тамгын газрын даргад танилцуулна.

 

6.5 Ажлын цагийн бүртгэл нь тухайн ажилтанд цалин хөлс олгох, ажил тасалсан болон хоцорсон цагийн мөнгийг суутган тооцох баримт болно. Цалингаас суутгасан суутгалын мөнгөөр хуримтлал үүсгэж, байгууллагын хурлаар хэлэлцэн зарцуулна.

 

6.6 Ажлын цагаар гадуур ажиллахаар бол харьяалагдах хэлтэс /тасаг, штаб/-ийн даргад ямар ажлаар хаашаа, хэдий хугацаагаар явахаа мэдэгдэж жижүүрийн бүртгэлийн дэвтэрт бүртгүүлнэ.

  

6.7 Албан   ажлын   зайлшгүй   шаардлага   гарсан   тохиолдолд
ажилтныг нийтээр амрах баяр ёслолын болон долоо хоног бүрийн амралтын өдөр Тамгын газрын даргын тушаалаар ажиллуулж, илүү цагийн мөнгийг олгох буюу нөхөн амраана.

 

Долоо. Чөлөө олгох 

7.1 Тухайн ажилтны амьдралд хүндэтгэх шалтгаан (Ажилтнуудын хүүхэд, төрөл садан гэрлэх, өөр аймаг, нийслэлд оршин суудаг эцэг, эх, өвөө, эмээ, хадам эцэг эхтэйгээ золгох, нөхөр, эхнэр, төрсөн хүүхэд, төрөл садан, эцэг эхийгээ эмчлүүлж асрах, эдгээрийн аль нэг нас барах, гал ус, байгалийн бусад гамшигт өртөх мөн байгууллагын нэрийн өмнөөс аймаг, улсын чанартай урлаг, спортын арга хэмжээнд оролцох) тохиолдсон үед ажилтны өргөдөл, хэлтсийн даргын саналыг үндэслэн ажлын 5 өдрийн цалинтай чөлөөг жилд 2 удаа Тамгын газрын дарга олгох ба хэлтэс /тасаг, штаб/-ийн дарга нар өөрийн хэлтсийн ажилтнууддаа 3 хүртэл  өдрийн цалинтай чөлөө олгож болно.

 

7.2 Ажилтнууд эмнэлгийн байгууллагын дүгнэлтийн дагуу хүндээр өвдөж удаан хугацаагаар эмчлүүлж асруулах шаардлагатай гэр бүлийн гишүүдээ асрах шаардлага гарвал хамт олны хурлаар хэлэлцэж Тамгын газрын даргаас нэг сар хүртэлх цалинтай чөлөө авч болно.

 

7.3 Гурав хүртэл насны хүүхэдтэй эцэг, эх болон өрх толгойлсон эцэг,эх, хүүхэдүрчлэн авсан ажилтан хүүхэд асрах чөлөө хүсвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу чөлөө олгож болно.

 

7.4 Тамгын газрын гадаад арга хэмжээний болон бусад байгууллагын шугамаар төрийн албан хаагчийн давтан болон мэргэжил, мэдлэг чадвараа дээшлүүлэх сургалт, семинар, уулзалт бусад арга хэмжээнд ажилтан 3 хүртэл сарын хугацаагаар хамрагдсан тохиолдолд ажилтныг ажилласнаар тооцож, үндсэн цалинг олгоно.

 

Найм. Томилолтоор ажиллах

 

8.1 Тамгын газрын ажилтнууд Тамгын газрын даргаар батлуулсан удирдамжаар томилолтоор ажиллана. Томилолтоор ажиллахдаа томилолтын зардлын 50 хувийг урьдчилан авах ба үлдсэн 50 хувийг ажлын гүйцэтгэлийн тухай илтгэх хуудас бичиж, ажлаа дүгнүүлж авна.

 

 8.2 Томилолт сунгах, хугацаанаас өмнө ирүүлэх асуудлыг удирдамж баталсан буюу томилсон дарга шийдвэрлэнэ.

 

8.3 Томилолтоор ажиллахдаа зуны тоололд шилжсэн өдөр буюу 03 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн бямба гаригаас 09 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гариг хүртэл хугацаанд 2200 цагаас өглөөний 0800 цаг хүртэл, өвлийн тоололд шилжсэн өдөр буюу 09 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн бямба гаригаас 03 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гариг хүртэл 2100 цагаас өглөөний 0800 цаг хүртэл хугацаанд замд явахыг хориглоно.

 

Ес. Ажилтны ажиллах нөхцөл, нийгэм, эдийн засгийн баталгааг хангах, тусламж, дэмжлэг үзүүлэх.

 

9.1 Тамгын газар нь ажилтныг ажлын байр, хөдөлмөрлөх нөхцлөөр хангаж, Монгол Улсын Засгийн газраас баталсан цалингийн сүлжээний дагуу цалинжуулах, гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр урамшуулал олгох, ээлжийн амралтыг тогтоосон журмын дагуу олгож, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд  анхаарч  ажиллана.

 

9.2 Ажиллагсдын ажлын бүтээмжийг дээшлүүлж, үр бүтээлтэй ажиллахад шаардлагатай материаллаг бааз, өндөр хүчин чадал бүхий техник хэрэгслээр дэс дараатай хангана.

 

9.3 Ажилтны цалинг сар бүрийн 25-ны дотор олгож, ажилтан санал гаргасан болон цаг үеийн байдалтай холбогдуулан сарын эхний 15 хоногт багтааж сарын цалингийн тодорхой хувиар  буюу  бүрэн хэмжээгээр урьдчилгаа олгож болно.

 

9.4 Тамгын газрын нэрийн өмнөөс спортын уралдаан тэмцээнд байнга оролцож, идэвх санаачлагатай ажилласан ажилчдыг 4 жилд нэг удаа биеийн тамир, спортын хувцас, тоног хэрэгслээр хангаж болно.

 

9.5 Тамгын газар нь мөнгөн хөрөнгийн дундын сантай байх бөгөөд үүнийг тусгайлсан журмаар зохицуулна.

9.6 Төсөвлөгдсөн зардлаар хуваарь, төлөвлөгөөний дагуу ажилтныг  Удирдлагын академи, бусад их, дээд сургуульд мэргэшил дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх болон зорилтот сургалтад суралцуулах ажлыг зохион байгуулах үүргийг Тамгын газрын дарга хариуцаж, хэлтэс /тасаг, штаб/-ийн дарга нар суралцуулах бололцоогоор хангаж, эргэн төлөгдөх нөхцлөөр сургалтын төлбөрийн зээл олгож, гэрээгээр суралцуулж болно.

 

9.7 Ажилтнуудын хууль, эрх зүй, онолын мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг жил бүр тусгай хөтөлбөрөөр  зохион байгуулна.

 

9.8 Ажилтны ээлжийн амралтыг өөрийн саналыг үндэслэн гаргасан хуваарийн дагуу олгож, биеэр эдлүүлэх ба ажлын зайлшгүй шаардлагаар ажилтныг амралтын дундуур ажилд нь оруулах асуудлыг хэлтсийн даргын санал болгосноор Тамгын газрын дарга ажилтантай тохиролцож шийдвэрлэнэ.

 

9.9 Тамгын газрын дарга, хэлтсийн дарга, дээд шатны удирдлагын томилолтоор ажиллах албан тушаалтанд дуудлагын авто машинаар үйлчилнэ.

 

9.10 Дуудлагын авто машины зөвшөөрлийг ажлын шаардлагыг үндэслэн Тамгын газрын дарга  олгож, дуудлагын авто машины үйлчилгээ авсан албан тушаалтан түлш шатахуун зарцуулсан тайлангаа сар бүр хэлтсийн хуралд тайлагнаж Тамгын газрын санхүүд  өгч тооцоо нийлнэ.

 

9.11 Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хамтын гэрээ байгуулна.

 

9.12 Ажилтанд хоолны мөнгө өдрийн 3000 төгрөгөөр тооцож олгоно. /2016 оны 1 сараас хэрэгжинэ/

 

9.13 Ажилтнуудыг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулна.

 

9.14 Ажилтан ажлын байранд дасгал хөдөлгөөнөөр хичээллэх боломжоор хангагдсан чийрэгжилтийн болон алжаал тайлах өрөөтэй байх ба байгууллагын хамт олны эрүүл мэндийн талаарх мэдлэг, хандлага, дадлын судалгааг тогтмол хугацаанд зохион байгуулж, эрүүл мэндийг дэмжсэн үйл ажиллагаанд хамт олныг оролцуулж байна.

 

9.15 Тэтгэвэр тогтоолгох насанд хүрч чөлөөлөгдсөн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид холбогдох хууль, тогтоомжийг үндэслэн буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлнэ.

 

9.16 Тамгын газрын ажилтан нас барсан тохиолдолд ар гэрт нь 1’000’000 төгрөг, харъяаллын өндөр настан түүний эхнэр, нөхөр таалал төгсөхөд 200’000 төгрөг, удаан хугацаагаар эмчлүүлэх бол 100’000 төгрөгийн  буцалтгүй тусламж олгоно.

 

9.17 Гэр бүлд нь шинэ  хүүхэд  төрсөн аавд хүүхэд төрсний дараах 10 хоногтой байх  хугацаанд нь  ажлын 5 хоногийн  цалинтай чөлөө олгоно.

 

9.18 Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заагдсан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн захиргааны албан хаагчдад 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.

 

9.19 Тамгын газрын ажилтан өөрөө магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн шийдвэрээр нийслэлд явж эмчлүүлэх тохиолдолд ирэх, буцах унааны зардал, магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн шийдвэрээр гадаадад эмчлүүлсэн тохиолдолд 1 удаа 500’000 төгрөг, мөн эхнэр,  нөхөр, үр хүүхэд, эцэг, эх, хадам эцэг, эх  нас барсан тохиолдолд  300’000, өвөө, эмээ, төрсөн ах эгч, дүү  нас барсан болон 14 хоногоос  дээш хугацаагаар  өвчтөн асрах /дээрх хүмүүс хамаарна/ тохиолдолд 100’000 төгрөгийн буцалтгүй тусламж олгож  хүсвэл 5 өдрийн цалинтай, 10 хүртэл өдрийн цалингүй чөлөө олгоно. Үүнд нийслэл, гадаадад явж онош тодруулах эмчилгээ хамаарахгүй.

 

9.20 Дээр дурьдсан тэтгэмж тусламжуудыг олгохдоо тухайн хэлтсийн даргатай зөвшилцсөний үндсэн дээр Тамгын газрын даргын тушаалаар  шийдвэрлэнэ.

 

Арав.Шагнал, урамшуулал, хүлээлгэх хариуцлагын тогтолцоо

 

10.1 Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйл, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан шагнал, урамшил олгох журмын дагуу албан тушаалын бүрэн эрхээ үр дүнтэй биелүүлж өндөр амжилт гаргасан ажилтныг жил бүр шалгаруулж  300’000 төгрөгөөр шагнана.

 

10.2 Байгууллагын ажилтан шинээр гэр бүл болоход 500’000 төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.

 

10.3 Ажилтнуудын 50 насны ойгоор 100’000 мянган төгрөгийн тэтгэмж олгож, тэтгэвэр тогтоолгон ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд байгууллага хүндэтгэл үзүүлнэ. 

 

10.4 Ажилтны шинээр  төрсөн хүүхдэд  100’000 төгрөг, 0-16 насны хүүхдэд хүүхдийн баяраар бэлэг өгнө.

 

10.5 Байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх талаар шинэ оновчтой санаа, санаачлага гаргаж, үр дүн бий болгосон ажилтныг сарын цалингийн 50 хүртэл хувиар шагнаж, урамшуулна.

 

10.6 Өөрийн байгууллагын харьяаллын өндөр настан ахмадуудыг цагаан сар, ахмадын өдрөөр хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ.

 

10.7 Шагнал, урамшууллыг Тамгын газрын даргын тушаалаар олгоно.

 

10.8 Ажилтан байгууллагын хурал, байгууллагын дарга нарын шуурхайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 буюу түүнээс дээш удаа таслах тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ.

 

10.9 Тамгын газрын болон байгууллагуудын хүрээнд зохиогдож буй арга хэмжээ /мод тарих, бүх нийтийн цэвэрлэгээ гэх мэт/-нд оролцохоос зайлсхийх, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа оролцохгүй байх тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ.

 

10.10 Хэлтэс /тасаг, штаб/-ийн ажилтнууд төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлт, тайланг заасан хугацаанд өгөөгүй тохиолдолд сахилгын арга хэмжээ авна. 2 буюу түүнээс дээш удаа төлөвлөгөө тайлан, мэдээг хугацаанаас нь хоцруулсан төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулна.

 

10.11 Төрийн захиргааны албан хаагчийн үйл ажиллагаанд хуулиар хориглосон заалтууд болон албан үүргээ биелүүлээгүй, ажилдаа хайхрамжгүй хандаж ажлын хариуцлага алдсан, хуулиар болон үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн, шалтгаангүй ажил тасалсан тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүний анх буюу давтан үйлдсэнийг харгалзан холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна.

 

10.12 Õºäºëìºðèéí ñàõèëãûí çºð÷ëèéã äàâòàí ãàðãàñàí буюу хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргавал ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болно.     Хөдөлмөрийн сахилгын  ноцтой зөрчилд:

 

10.12.1 Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргах, ажилчдад ажлын байрны дарамт үзүүлэх

10.12.2 Ажлын байрандаа болон ажил үүрэг гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа  хэрэглэх, бусдыг шахаж согтоох, архидан согтуурахыг зохион байгуулах /Томилолтоор  хөдөө орон нутагт болон өөр байгууллагад ажиллаж буй хугацаа хамаарна/

10.12.3 Ажилтан албан үүрэг гүйцэтгэж байх үедээ өөрийн хариуцлагагүйн улмаас хүний эрүүл мэнд болон  эд хөрөнгөд хохирол учруулсан нь тогтоогдвол.

10.12.4 Õ¿íäýòãýн үзэõ øàëтãààíã¿éãýýð /Гýíýòèéí аюулä íýðâýãäñýí, ºâ÷ëºõ, ºâ÷òºí àñðàõ, õºë õîðèãäîх зэргийг õ¿íäýòãýõ øàëòãààí ãýæ ¿çíý/ äàðààëàí 2 ба  ò¿¿íýýñ äýýø õîíîãîîð àæèë òàñлах

10.12.5 Áàéãóóëëàãûí ºì÷ õºðºíãèéã çºâøººðëèéí áè÷èãã¿é áàéгууллагààñ àâ÷ ãàðñàí òîíîã òºõººðºìæ, òåõíèê õýðýãñëèéã õóâüäàà àøèãëàñàí áîëîí ýä àíãèéã ñîëих

10.12.6 Áè÷èã áàðèìò çàñàõ, õóóðàì÷ààð ¿éëäýõ çàìààð àøèãëàñàí, ýñâýë àæèë ¿¿ðãýý ã¿éöýòãýñíèé òºëºº áóñäààñ øàí õàðàìæ àâах

10.12.7 Öàëèíòàé, öàëèíã¿é ÷ºëººíèé õóãàöààã õ¿íäýòãýõ øàëòãààíã¿éãýýð õýòð¿¿ëэх

10.12.8 Ñýëáýã, áàðàà, ìàòåðèàë, òåõíèê õýðýãñýë íèéë¿¿ëýã÷òýé õóâèéí ñîíèðõëûí ¿¿äíýýñ õàðüöàæ, õýðýãöýýíýýñ èë¿¿, àæèë ¿éë÷èëãýýíèé øààðäëàãà õàíãàõã¿é áàðàà, ìàòåðèàë, ýä ç¿éëèéã òóõàéí ¿åèéí çàõ çýýëèéí õàíøнààñ ºíäºð ¿íýýð õóäàëäàí àâñàí, ìýäýý òàéëàí áóðóó ãàðãàñàí. ªºðèéí ã¿éöýòãýæ áàéãàà àëáàí òóøààëàà õóâèéí àøèã ñîíèðõîëä àøèãëàх

 

10.13 Ñàõèëãûí øèéòãýëтэй àæèëòàíä äîòîîä æóðàìä çààñàí øàãíàë, óðàìøèë îëãîõã¿é áºãººä ñàõèëãûí øèéòãýë îíîãäóóëñíààñ õîéø 6 сарын õóãàöàà ºíãºðâºë ñàõèëãûí øèéòãýëã¿éä òîîöíî.

 

10.14 Ажилтан эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь эмнэлгийн байгууллагын дүгнэлт, шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд ажлаас чөлөөлнө.

 

10.15 Àæèëòàí àæèë ¿¿ðãýý áèåë¿¿ëýõ ÿâöäàà ººðèéí áóðóóãààñ áàéãóóëëàãàä ýä õºðºíãèéí õîõèðîë ó÷ðóóëñàí, ¿íý á¿õèé ç¿éëèéã àøèãëàí øàìøèãäóóëñàí, áýëýí ìºíãº, ýä õºðºíãèéã äàðàà òàéëàí ãàðãàõààð áàðèìò áè÷ãýýð õ¿ëýýí àâñàí áîëîâ÷ ýðãýí òºëººã¿é áîë õîõèðëûã òóõàéí ¿åèéí çàõ çýýëèéí õàíøààð òîäîðõîéëæ, íýã ñàðûí äîòîð òºë¿¿ëýõ áà òóõàéí õóãàöààíä áàðàãäóóëààã¿é áîë õóóëü, õÿí

НИЙТЭЛСЭН: 2016-02-12 01:34:03