Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газар зөвлөмжийн биелэлтийг шалгах аян зарлав.
ФАЙЛЫГ ҮЗЭХ

МУ-ын Ерөнхий аудитор 2017 оныг "Сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил" болгон зарласан бөгөөд энэ ажлын хүрээнд 8 дугаар сарыг "Зөвлөмжийн биелэлтийг хангах" сарын аян зарлаж байгаатай холбогдуулан Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газар "Зөвлөмжийн биелэлтийг хангах" аян зарлав. Тус аяны хүрээнд 2016.12.31-нээр дуусгавар болсон санхүүгийн тайлангийн аудит, 2017 онд хийсэн гүйцэтгэлийн болон нийцлийн аудитад хамрагдсан байгууллагуудад өгсөн зөвлөмж, түүний хэрэгжилтийн байдлыг газар дээр нь очиж биелэлтийг шалгах юм.

НИЙТЭЛСЭН: 2017-09-11 17:58:58