Баянхонгор аймаг дахь төрийн аудитын газар: Гэрээт ажилтан авах тухай

2018.09.28

    Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газар  байгууллагуудын 2018 оны санхүүгийн тайлангийн аудитын хугацаанд ажиллах гэрээт ажилтан шалгаруулж авна.

   Тавигдах шаардлага:

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн баклавар болон түүнээс дээш зэрэгтэй
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Харилцааны соёлтой, багаар ажиллах, ачаалал даах чадвартай
  • Ёс зүйн зөрчил гаргаагүй байх
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх
  • Төрийн болон ХАК-д ажиллаж байсан болон мэргэшсэн нягтлан бодогч бол давуу тал болно

 

   Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Дипломын эх хувь, хуулбарын хамт
  • Монгол улсын иргэний цахим үнэмлэх, хуулбарын хамт
  • Өмнөх болон одоо ажиллаж байгаа байгууллагын ажил байдлын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

 

Сонирхсон этгээд материалаа бүрдүүлж, дор дурьдсан хаягаар 2018.10.05-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

 

        Хаяг: Аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны 3 давхарт 300 тоот өрөө

       Холбоо барих утас: Ажлын цагаар 70442584

                                                                  70442424

 

НИЙТЭЛСЭН: 2018-09-28 11:30:55