Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газар: Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд аудитын дүнг танилцуулав.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд “Улс орон нутгийн хөрөнгө оруулалтын үр дүн, үр ашиг”, “2016, 2017 онуудад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай ажиллагаа хууль, тогтоомжийн дагуу явагдсан эсэх”, “Орон нутгийн өмчийн барилга, байгууламжийн ашиглалт, хадгалалт хамгаалалтын байдал”-д хийсэн аудитын дүнгийн талаар танилцуулга бэлтгэн танилцуулж, хуралдаанаас аудитын дүн, дүгнэлтийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 8 заалт бүхий албан бичгийг аймгийн Засаг даргад хүргүүлж, хэрэгжилтийн тайланг 2018.12.20-ны дотор ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах үүрэг өгөв.

НИЙТЭЛСЭН: 2018-10-25 10:55:25