"Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"

"Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"

Аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэд 2014 оны 22 дугаар сараас "Иргэд хүлээн авах төв" байгуулагдсан. Энэхүү төв нь аймгийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээний талаар иргэдэд лавлагаа, мэдээлэл өгөх, санал асуулга, судалгаа явуулах, иргэдийн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч шуурхай шийдвэрлэх, аймаг, орон нутгаа хөгжүүлэх чиглэлээр гарч байгаа шийдвэрт иргэдийнхээ санал бодлыг тусгах, иргэндээ шуурхай үйлчлэх зорилгоор ахлах мэргэжилтэн, мэдээллийн ажилтан гэсэн 2 орон тоотойгоор ажиллуулж байна. “Иргэд хүлээн авах төв”-ийн байранд • Иргэдээс гаргасан санал, өргөдөл, гомдлыг бичгээр • 70440001, 70440002 дугаарын шууд утсаар • www.bayankhongor.gov.mn, www.sanal.bkh.gov.mn цахим хаягаар • sanal@bayankhongor.gov.mn цахим шуудангийн хаягаар тус тус авч байна. “Иргэд хүлээн авах төв” нь иргэдэд дараах үйлчилгээг үзүүлж байна. 1. Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох байгууллага албан тушаалтанд уламжлан, асуудлыг шуурхай шийдвэрлүүлж хариуг мэдээлэх. 2. Аймгийн Засаг дарга, удирдлагуудтай хийх иргэдийн уулзалтыг зохион байгуулах 3. Өдөр тутмын сонин хэвлэлээс өөрт хэрэгтэй мэдээ, мэдээлэлтэй танилцах боломжоор хангах 4. Өндөр хурдны интернэт ашиглан Монгол Улсын шинэчлэлийн засгийн газрын www.zasag.mn, аймгийн нэгдсэн цахим хуудас www.bayankhongor.gov.mn сайтаас цаг үеийн шинэ мэдээ, мэдээлэлтэй танилцах боломжоор хангана. Аймгийн Засаг дарга долоо хоногийн бүрийн “Пүрэв” гарагт иргэдийг хүлээн авч уулздаг бөгөөд энэ оны эхний 9 сарын байдлаар нийт 242 иргэнийг хүлээн авч 203 иргэний санал хүсэлтийг шийдвэрлэж, 39 санал хүсэлтийг холбогдох хэлтэс, мэргэжилтэн, байгууллагад шилжүүлсэн байна. Иргэд хүлээн авах төвд хандсанаар Жич: Өөрийн өргөдөл гомдлыг шийдвэрлүүлэх бүрэн боломж байгаа тул 70440001, 70440002 дугаарын шууд утсаар харилцаарай мөн аймгийн ИТХ-ын дарга долоо хоног бүрийн Мягмар гарагт, аймгийн Засаг дарга Пүрэв гарагт, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Лхагва гарагт, Хэлтсийн дарга нар Даваа, Баасан гарагт иргэдийг хүлээж авч уулзаж байна.

 

 

НИЙТЭЛСЭН: 2016-02-15 05:29:22