БАГ ХАРИУЦСАН САЙН ДУРЫН ИДЭВХТНҮҮДИЙН 2016 ОНЫ 3 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2016 оны 03 дугаар сарын 28 нд                                                                   Номгон

1.ХИЙСЭН АЖИЛ.

·         Эрүүл мэндийн газраас өгсөн ханиад, улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг. Айл өрхүүдэд хүргэж ажилласан. 

·         Ажилгүй гэртээ байдаг хөгжлийн бирэхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх зорилготой Хөгжлийн бэрхшээлтэй 15-38 настай иргэдийн судалгаагавсан.

·         Угалз 4-р багийн идэвхтнүүд санаачлан 2016оны 3 сарын 6-ны өдөр багийн өндөр настан Ц.Хужаа,  Д.Гэндэн  нарын алдрыг тэмдэглэлээ.

·          

·         2016 оны 3 сарын 11 өдөр Цагаанчулуут 5-р, Угалз 4-р багийн гудамж хариуцсан идэвхтэн нар нөхөрсөг өдөрлөг тэмцээн зохион байгуулж.  Тус өдөрлөгт  гар бөмбөг, шагай шүүргэ, шагай няслалт, морь уралдах,  хос бүжиг, дууны тэмцээн зохион байгуулж Угалз 4-р багийн идэвхтэн багаараа амжилттай оролцож тэргүүн байранд орсон.

·         Багийн нийт айл өрхүүдээр орж,  бичиг баримтын нэгдсэн үзлэг шалгалт хийж ажилласан .Зөрчилтэй бичиг баримт их байсан. Тайланг холбогдох газарт хүргүүлсэн

·         2016 оны 03 дугаар сарын 09 өдөр болох багийн ИНХ-ын зарыг 4 дүгээр багийн иргэдэд хүргэж ажилласан.

·         2016 оны 03 дугаар сарын 10 өдөр “Гэр бүлийн Үнэ-Цэнэ” сэдэвт сургалтанд багуудын залуучуудыг оролцуулсан.8 модуль хичээлийг заалгаж залуу гэр бүлийн хоорондын харилцаа сайжирсан

·         Багийн нутаг дэвсгэрт гудамж хоорондын их цэвэрлгээг 2016 оны 03 дугаар сарын 18 өдөр зохион байгуулсан.

·         Багийн хогны машинтай хамтран бүх айлын хогийг хувиарийн дагуу ачуулсан. 2016 оны  3 дугаар сарын 19 нд “Илгээлтийн эзэд” арга хэмжээнд  оролцож үдэж өглөө.

·         2016 оны  3 дугаар сарын 19 нд УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат, н Эрдэнэчимэг  нарын ард иргэдтэй уулзсан уулзалтанд оролцох зарыг иргэдэд хүргэж, мөн өөрсдөө оролцсон.

·          3-р багийн идэвхтнүүд санаачлан малчдад туслах зорилгоор 20 ширхэг нэмнээ, 3 боодол лаа, 4 толгой чүжэнз 4 толгой, 2 ширхэг 00-н цаас зэргийг нийт идэвхтнүүд дундаасаа гарган багийн Засаг дарга, нийгмийн ажилтанд хүлгээлгэн өгч багийнхаа малчидад хүргүүлхээр боллоо.

 

2.СУРАЛЦСАН ЗҮЙЛ.

-  Дэлхийн зөнгийн сургалтанд хамрагдан “Харилцааны соёл сургалтанд” хамрагдсан.

-  Дэлхийн зөнгөөс олгосон 06 сартайгаас 2 нас хүртлэх хүүхдийн хоолны сургалтанд хамрагдан нярай хүүхдийн  “Баяжуулсан бантан, ногооны зутан” хийж сурсан.

-  2016 оны 03 дугаар сарын 18нд Улаан загалмайн хорооноос зохион байгуулсан “Эрүүл мэндийн анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх вэ” сургалтанд  хамрагдсан. 

-  “Гэр бүлийн Үнэ-Цэнэ”сэдэвт сургалтанд суусан.

-  Дэлхийн зөн олон улсын байгууллагаас явуулсан хүүхдийн эрх ба аюулгүй байдлыг хамгаалах иргэдийн оролцоог нэмэгдүүлэх сургалтанд хамрагдсан.

-  Нийгмийн бодолгын хэлтсийн дарга Гантулга 2015 оны бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хүргэсэн.

-  Аймгаараа бүжиглье аянд нэгдэж 3 идэвхтэн 10 бүжиг сурч бүжиг сурах сонирхолтой иргэдэд зааж эхлээд байна.

 

3. ТУЛГАМДСАН АСУУДАЛ: ИРГЭДЭЭС ИРСЭН САНАЛ 

v  3,4 гудамжны усан сан, 7,8-р усан сангуудыг даруй ажиллахгүй байна. Түр оршин суугчдын асуудлыг цэгцэлмээр байна.

v   Мөн харьяалалгүй, түр оршин суугч  ахмадыг төрөл бүрийн арга хэмжээнд хамруулмаар байна.

v  Дулааны улирал ирж ногоо тарих болж байгаатай холбогдуулан ногоочдыг бүлэгт хамруулах, үрийн хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй байна.

v  5-р баг Иргэний бичиг баримтын зөрчлийг арилгуулах: Иргэний үнэмлэх хаясан-35 иргэн, сунгалт хийлгэх-49 иргэн, шинээр иргэний үнэмлэх авах- 7 иргэн, төрсний гэрчилгээ хаясан-1 иргэн, хаягийн зөрчилтэй-174 иргэн байна.

v  Гэрэлтүүлгийг асааж өгнө үү./2-р багийн 2, 24,13, 17, 29-р гудамжны иргэд/

v  Худаг шинээр бариулах хэрэгцээтэй байна. /2-р багийн 7-р гудамжны усан санг ажилтай болгох, 50, 51, 52, 53, 54, 55-р гудамжны иргэд/

v   Шинээр гудамжны гэрэлтүүлэг тавиулах саналыг /2-р багийн 29, 56-р гудамжны иргэд/ тус тус тавилаа.

v  1-дүгээр багийн 1-46-4  тооотод амьдардаг Нурмаа нь ам бүл 6, ажилгүй учир ажлын байр олж өгч туслана уу 88448889

v  1.85.25 тоотод оршин суудаг Баянжаргалын санал: Хогоо 7 хоногт 2 удаа ачиж баймаар байна. Манай гаражид хулгай удаа дараа орсон үүнийг анхаарч өгнө үү. 99463113

v  1.4.15 Энхбат : Хүүхдийн тоглоомын талбайг хайстай болгомоор байна 88006062

v  1.16 Юмжирмаа: Майхан цахирын айлуудад хогын сав байхгүй учир задгай асгаж байгаа савтай болгож өгнө үү.

v  Урчуудын эвлэлийн салбар Ганцэцэг: 2001 онооос хойш Төрийн албан хаагч манайхаар орж ирээгүй иймд аймгийн Засаг дарга ирж аж байдалтай танилцана уу.

v  45-р байр 19 тоот цонхон талаасаа нуралт үүсж байна.

v  84-р байрны оршин суугчдын тогны төлбөр өндөр гарч байна, халаалт муу байгаа, цэвэр ус зэвтэй гардаг,  шалгаж өгнө үү, гадна тохижилт хийлгэмээр байна.

v  Урчуудын эвлэлийн байрны 2 тоот Цэрэннадмид: Амьдрал ядуу байдаг.

v  91-р байрны 5 тоот Цэрмаа Голруу явдаг гарцыг өөрчилж өгмөөр байна хүүхэд дайрчих гээд хэцүү, хаалт хийвэл болохуу.

v  93,45, 83 байрны дунд тоглоомын талбай хийж өгнө үү.

v  1.4.8 тоот Туул: Хүүхэд тоглох талбай алга, даруй талбайтай болгоно уу

v  45-р байрны орцыг гэрэлтүүлэгтэй болгож өгнө үү

v  51-р байрны иргэд: Орой тогны хүч муу байдаг, 51-р байрын ард “Ноён” караоке байдаг, орой үдэш гадуур эргэлдээд хэцүү, амгалан тайван байх боломжгүй байдаг, тус байрны жижиг дэлгүүрийн уурын зуухны утаа орж ирээд угаартчих гээд хэцүү байна арга хэмжээ авч өгнө үү.

v  51,59, 54-р байр тогны мөнгө эзэнгүй байсан ч өндөр гардаг үүнийг шалгаж мэдээллэнэ үү.

v  10-р байрны цэвэр ус нь бохиртойгоо үе үе холилдож гоождог үүнийг шалгаж шийдвэрлэж өгөөч.

v  21,р байр Батцэцэг: Дөвөнтийн залны хаалгыг урагш харуулмаар байна учир нь: Машинаа тулгаж тавьдаг, архи ууж зодоон цохион хийдэг, хог задгай хаядаг.

v  25-р байрны халаалт муу байна.

v  1-р байрны урд талд Бат-Эрдэнэ гэдэг хүний Нарийн боовны цех байдаг тэр нь хогын савгүй учир байнга манай байрны хогын савыг дүүргээд байх юм үүнийг шийдвэрлэж өгөөч.

v  6 –р багийн 8-р гудамжны зассан замын асуудлыг энэ хаврын улиралд эрх бүхий байгууллага, аймгийн Засаг дарга нарт уламжлан шийдвэрлүүлэх хэрэгтэй байна

4. ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ.

Ø  Гудамжны гэрэлтүүлэгтэй болсон. Хог тээвэртэй хамтран хогны машиныг дагаж айл өрхүүдийн хогыг ачиулсан.

Ø  Сумын засаг даргын орлогч Рэнцэнцэдэвтэй уулзаж тэнэмэл 10 нохойг устгуулсан.

Ø  Гудамж талбайг бохирдуулж угаадас асгадаг 8 өрхөд хугацаатай үүрэг өгч  ажилласан. Ахиж асгахгүй байхыг сануулсан.

Ø  Аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхантай уулзаж спорт заалыг 2 дахь өдөр болгон иргэдийг үнэгүй тоглуулахаар болсон.

 

5. ДАРАА САРД ХИЙХ  АЖИЛ.

v  Гудамжны идэвхтэн нарын дунд Дэлхийн зөнтэй хамтран хуримтлалын бүлэг байгуулж хуримтлалын сантай болох.

v  Багийн иргэдийн дунд “Малчид төлчдөд туслах аян өрнүүлж” сэтгэлийн дэм үзүүлнэ.

v  4-р баг Багийн гудамж бүрээс соёл өрх шалгаруулах

v  Багийн идэвхтэн нарын дунд эсгий урлалын сургалт зохион байгуулах

v  Золбин нохойг устгуулах

v  Өрхийн эмнэлэгтэй хамтран эрүүл мэндийн сурталчилгаа хийх

v  3 сарын 28-29 өдрүүдэд бүх багийн идэвхтэнгүүдийн дунд шагайн наадгай, гар бөмбөг, сагсан бөмбөгийн буухиа тэмцээн зохион байгуулахаар удирдамжаа тараасан

 

 

    Нийт 7889  өрхийн 15000 гаруй хүнд хүрч үйлчилсэн байна.

Тоон үзүүлэлт 

НИЙТЭЛСЭН: 2016-03-28 15:28:52