Аймгийн Засаг дарга ээлжит уулзалтаа хийлээ

 

     2016 оны 04 дүгээр сарын 21- ны өдөр Засаг даргатай 21 иргэн уулзахаар бүртгүүлж үүнээс 20 иргэн биечлэн ирж уулзлаа. 

 

Түүнчлэн 10 хүний санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэсний 6 өргөдлийг  холбогдох мэргэжилтэн албан тушаалтанд шилжүүлэн шийдвэрлэж, хүүхэддээ ажил хүссэн 4 иргэнд Төрийн албан хаагчийн шалгалтад орох болон, Ажлын байр зарлагдсан газар сонгон шалгаруулалтад оролцон тэнцсэн хүн ажилд орох боломжтой буюу төрийн албан хаагчийн шалгалтын

зарыг www.csc.gov.mn, www.bayankhongor.gov.mn сайтаас болон орон нутгийн 3 телевизороос мэдээ мэдээлэл авах мөн 70442034 утсаар холбогдохыг  зөвлөлөө. Засаг даргатай уулзсан иргэдийн асуудлыг агуулгаар нь авч үзвэл:

  • Ажил хүссэн: 4
  • Тусламж ба эмчилгээний зардал хүссэн:13
  • Гэр хүссэн : 2
  • Бусад :11

Эмчилгээний зардалд мөнгөн тусламж зайлшгүй шаардлагатай байгаа  1 иргэнд   Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Сангийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 239 дүгээр тушаалаар баталсан “Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 2.1.3 дахь заалтыг тус, тус үндэслэн 100,000 төгрөгийн буцалтгүй тусламжийг үзүүллээ.

 

Мөн 2016 оны 9 дүгээр сард элэг шилжүүлэх хагалгаанд орох болсон 1 нас 5 сартай хүүгийн эмчилгээний зардалд туслалцаа үзүүлж дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.

 

  

“Иргэд хүлээн авах төв”-ийн мэдээллийн ажилтан  Ё.ЛХАГВАСҮРЭН

НИЙТЭЛСЭН: 2016-04-25 09:13:57