Байгууллагуудын баримтыг цахим болон цаасан хэлбэрээр хүлээн авах ажил удаашралтай байгаа учраас хугацааг сунган ажилхаар боллоо.

Төрийн архивын тасаг нь төлөлвлөгөөний дагуу сум байгууллагуудаас 2013-2014 онуудын баримтыг цаасаар болон цахим хэлбэрээр хүлээн авах ажил 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 15-ны өдрүүдэд төлөвлөн тооцсон графикт хугацаа дуусч байна. Байгууллагуудын баримтыг цахим хэлбэрээр хүлээн авах ажил удаашралтай байгаа учраас 05 дугаар сарын 15-наас 18-ны өдрүүдэд хугацаа сунган ажиллах болсон тул байгууллагын дарга, ажилтнууд анхаарлаа хандуулж ажилна уу. Төрийн архивын нөхөн бүрдүүлэлт тасарвал Зөрчлийн тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авна. Арга хэмжээ авагдсан байгууллагын дарга, ажилтнууд 2018 онд ямар нэг цалин үр дүнгийн нэмэгдэл , шагнал урамшил авахгүй гэдгийг анхаарч ажиллана уу.

НИЙТЭЛСЭН: 2018-05-16 14:25:36