ЖАРГАЛАНТ СУМАНД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

           Аймгийн төрийн архивын 60 жилийн ойн бүтээлч ажлын хүрээнд лавлагаа мэдээллийн ажлын ачааллыг бууруулах, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/683 дугаар захирамжаар Төрийн архив "Жаргалант суманд иргэдэд хүрч үйлчлэх нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг 28-29-ны өдрүүдэд зохион байгуулж, Ургац нэгдэл, компани, Захиргаа, мал тооллого, Эмнэлэг, Сургуулийн 1975-2000 оны баримтаас 231 иргэнд лавлагаа мэдээлэл олгож ажиллалаа. Энэ ажил нь цаг үеэ олсон иргэдийн талархалыг хүлээсэн, сэтгэлд хүрсэн хамгийн шилдэг ажил байлаа. Энэ арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн аймаг, сумын Засаг дарга, ЗДТГ-ын хамт олон, багийн Засаг дарга, Цагдаагийн хэсгийн ажилтнууд, нийгмийн даатгалын байцаагч, байгууллагуудын архив бичиг хэргийн ажилтнуудад болон ирж үйлчилүүлсэн иргэддээ талархал илэрхийлье.

НИЙТЭЛСЭН: 2018-11-01 09:32:54