Cумдын Засаг даргын Тамгын газрын архив бичиг хэргийн эрхлэгч нарын 2019 оны сургалт боллоо.

Cумдын Засаг даргын Тамгын газрын архив бичиг хэргийн эрхлэгч нарын 2019 оны ээлжит сургалт арга зүйн ажлыг 2019 оны 01 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ ажлын хүрээнд Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт хэлэлцсэн аймгийн ББНШАЗ комиссын өргөтгөсөн хурал, Баянхонгор сумын ЗДТГ-ын архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд үзүүлэх сургууль, 2017 оны данс, 2019 оны Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт, 2018 оны мал тооллогын баримт хүлээн авах, Салбарын 2018 оны шилдэг ажилтны шагнал гардуулах зэрэг олон үйл ажиллагааг хамтатган зохион байгуулсан нь амжилттай боллоо. Мөн Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт хэлэлцсэн аймгийн ББНШАЗ комиссын өргөтгөсөн хуралд .. хүрэлцэн ирж саналаа өгсөн Татварын хэлтэс, Газрын харилцаа хот байгуулалтын газар, Бүртгэлийн хэлтэс, Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн удирдах болон гүйцэтгэх ажилтнуудад талархал илэрхийлье

НИЙТЭЛСЭН: 2019-02-25 13:00:00