ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРААС СҮҮЛИЙН 3 САРД ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОГ АЖИЛ

1.Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Намрын ногоон өдөр” үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулсан “Эрүүл Монгол хүнс Алтан намар” үзэсгэлэн худалдаанд 17 аймгийн 100 гаруй ААН, хоршоо 306 ногоочид 933 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 800 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.  Манай аймгаас “Сүлдэн Тэнгэр” хоршоо талх нарийн боов үйлдвэрлэлийн төрлөөр, Баянговь сумын “Их Халбаганат” ХХК сүү, сүүн бүтээгдэхүүний төрлөөр тус тус оролцлоо. Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ 11 дэхь жилдээ болж энэ жилийн үзэсгэлэн худалдааны үеэр “Ногоон хүнс-Эрүүл амьдрал”, “Эх орны эрүүл сүү”, “Дэлхийд танигдсан Монгол амт”, “Эрүүл хүнс- Таны сонголт”, “Органик хөдөө аж ахуйг дэмжих” зэрэг өдөрлөгө, арга хэмжээг зохион байгууллаа.

 

2.Баянхонгорт үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, бизнес эрхлэгчдэд дэмжлэг, урамшуулал олгох, борлуулалтын сувгийг нээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Намрын үзэсгэлэн худалдааг 2016 оны 09 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгууллаа. “Баянхонгорт үйлдвэрлэв-2016” үзэсгэлэн худалдаанд 13 сумын нийт 84 газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэл болон өрхийн үйлдвэрлэгчид оролцов. Тус үзэсгэлэн худалдаагаар сүү, цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, цай, чихэр, төмс, хүнсний ногоо, жимс, даршилсан ногоо, эсгий урлал, монгол дээл, спорт хувцас, сийлбэр, модон эдлэл, уран зураг, арьсан урлал, гутал зэрэг 15 төрлийн бүтээгдэхүүнийг 13 сумын 74 жижиг, дунд, өрхийн үйлдвэрлэгч дэлгэж, 20,0 сая төгрөгийн борлуулалт хийлээ.

 

3.УИХ-ын 74, 30 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор үндэсний үйлдвэрт хонь, тэмээний ноос тушаасан иргэдийн материалыг сумын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүдээс хүлээн авч, падаан тулгалт хийн, урамшууллын программд оруулан, тус газрын даргаар баталгаажуулан, Мал хамгаалах санд хүлээлгэн өгөв. Тус аймгаас үндэсний үйлдвэрүүдэд 5474 өрх хонины 892605,2 кг, тэмээний 129481,5 тн бүгд 1022086,7 тн ноос тушаан урамшуулалд хамрагдахаар урьдчилсан байдлаар баримт материалыг хүргүүллээ.

 

4.Засгийн газрын 322 дугаар тогтоол, ХХААХҮСайд болон аймгийн Засаг даргын 01 тоот албан даалгаварыг хэрэгжүүлж,  аймгийн мал аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг хангах ажлын төлөвлөгөө гарган, Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар батлуулж,  сумдад хүргүүлэн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна. Тус шийдвэрүүдийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх зорилгоор ХХААГазрын даргын албан тоот гарган сумдад хүргүүлж, өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг хангах төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хадлан тэжээл бэлтгүүлэх, мал сүргийг оторлон таргалуулах бусад ажлыг эрчимжүүлэх зорилгоор 8-р сард 4-7 хоногийн хугацаатай 4 удаа, 9 сард 10 хоногийн хугацаатай орон нутагт ажилласан.

 

5.Ус цаг уурын орчны шинжилгээний газартай хамтран бэлчээрийн ургацын хэмжээг тогтоогоод байна. Энэ зун ихэнхи нутгаар зуншлага оройтсон хэдий ч бороо сайн орсноос бэлчээрийн ургацын хэмжээ аймгийн дунджаар 3,0 ц/га өмнөх оноос 1,1 цн/га-аар илүү гарцтай байсан. Сүүлийн жилүүдэд мал сүргийн тоо толгой тогтмол өссөнөөс 2016-2017 онд өвөлжиж, хаваржих малын тоо бэлчээрийн даацаас 845,7 мян хонин толгой малаар хэтрэлттэй байна. Өвөлжиж, хаваржих малын тоо бэлчээрийн даацаас Баянхонгор сум 727,2 мян, Баацагаан 302,5 мян, Баянлиг 12,7 мян, Баян-Овоо 16,0 мян, Баян-Өндөр 9,4 мян, Бөмбөгөр 220,4 мян, Галуут 610,4 мян, Жинст 67,6 мян, Заг 461,0 мян, Эрдэнэцогт 719,1 мян хонин толгой малаар хэтрэлттэй байна. Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээр 60% нь бэлчээрийн 50 хүртэл хувийн нөөцтэй, 20% нь бэлчээрийн хүрэлцээтэй, 10% нь бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн, 5% нь бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн, 5% нь бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байна. Иймд бэлчээрийн даац хэтэрсэн сумуудад малыг эдийн засгийн эргэлтэнд оруулж өвөлжих малын тоог цөөлөх, бусад аймаг, сумын нутагт тодорхой тооны малыг өвөлжүүлэх чиглэлээр гэрээ байгуулан хамтран ажиллах чиглэл өгсөн.

 

6.Сумууд өвөлжилтийн бэлтгэл хангах албан даалгавар, захирамж, ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, өвөлжөө хаваржааны нутгаа малын хөлөөс чөлөөлөх шийдвэр гарган, мал сүргээ оторлон таргалуулж байна. Говь-Алтай аймагт Баян-Өндөр, Баянцагаан, Бууцагаан сумын 27 өрхийн 12,0 мянган мал, Архангай аймагт 132 өрхийн 13,1 мянган мал, Өвөрхангай аймагт 2 өрхийн 0,9 мянган мал бүгд 161 өрхийн 26,0 мянган толгой мал өвөлжиж хаваржих бэлтгэл хангаж байна. Говь-Алтай аймгийн аймаг дундын отрын бүс нутагт Бууцагаан сумаас 15 өрхийн 6,5 мянган толгой малыг өвөлжүүлэх чиглэлээр тус газрын хүсэлтийг ХХААХҮЯамны аймаг дундын отрын бүс нутагт хүргүүлээд байна.

 

7.Өнөөдрийн байдлаар малчид болон сумын аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг бэлтгэх ажил өрнөж байна. Аймгийн хэмжээгээр аюулгүйн нөөцөд 1257 тн бүдүүн тэжээл, 637 тн хүчит тэжээл бэлтгэхээс 842,1,0 тн хадлан, 253,4 тн тэжээл бэлтгэн 57,8%-ийн биелэлттэй, малчдын түвшинд бэлтгэхэд шаардлагатай бүдүүн тэжээл 46774,8 тн, 1361,0 тн хүчит тэжээлээс бэлтгэхээс 6801,9,0 тн бүдүүн тэжээл, 386,9 тн хүчит тэжээл бэлтгэн 15,4%-ийн биелэлттэй байна. Баянбулаг, Гурванбулаг, Бууцагаан, Жаргалант, Жинст, Баянговь зэрэг сумууд шеф албан байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж хадлан тэжээл бэлтгүүлэх ажилд туслуулсан.

 

8.Бэлчээрийг нөхөн сэргээх, бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх намрын ажлыг хангай тал хээрийн чиглэлийн Өлзийт, Баянхонгор, Баян-Овоо, Бууцагаан, Жаргалант, Галуут, Эрдэнэцогт, Бөмбөгөр зэрэг 8 суманд 40,0 мян га талбайд 64,0 сая төгрөгний санхүүжилтээр   байгаль орчинд халгүй энгийн аргаар тэмцэх ажлыг эхлүүлээд байна. Бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх ажлыг орон нутаг, малчид өөрсдөө тогтмол хийж байх чиглэлээр малчдад тогтмол сургалт явуулж байна.

 

9.Мал амьтны гоц халдварт болон архаг халдварт өвчинтэй тэмцэх зорилгоор Шүлхий өвчний тандах шинжилгээг Өлзийт, Жинст, Богд, Баян-Овоо, Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг сумдын 16 багаас 31 өрхийг сонгон 160 үхэр, 64-хонь, 644 ямаа нийт 868 малыг хамруулж дээрхи өвчний халдваргүй эрүүл бүс болохоо дахин бататгалаа.

 

10.Бруцеллёз өвчний тандах шинжилгээнд аймгийн ойролцоо байрлаж сургууль цэцэрлэгт сүү нийлүүлж буй 5 ферм мөн 16 сумын 1161 үхэр, 2590 хонь, 8902 ямаа нийт 12696 малыг хамруулахаар дээж авч шинжилгээний ажил хийгдэж байна. Шинжилгээ хийгдсэн дээжинд дээрхи өвчний халдвар одоогоор илрээгүй байна.

 

11.Хувийн хэвшлийн мал эмнэлгүүд болон сумдын МЭҮТасгийн материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор Хөдөө аж ахуйн маркетинг төсөлтэй хамтарч хувийн хэвшлийн мал эмнэлгүүдэд Комьпютер, принтер, мал тарилгын зөөврийн хашааг олгоод байгаа бол сумдын МЭҮТасгуудад нөтбүүк, зургийн аппарат, принтер, проектор, проекторын дэлгэцийг олгоод байна.

 

12.Аймгийн мал эмнэлгийн лабораторийн шинжилгээ оношлогоог сайжруулах зорилгоор дээрхи төсөлд хандаж бичсэн дэд төслүүд батлагдаж иммунофлюресценцийн микроскоп болон эмгэг анатомийн задлангийн ширээ хээрийн мал эмнэлэг дэлгэн ажиллах боломжтой майхан, комьпютер, принтер, проектор, проекторын дэлгэц зэрэг зүйлс тус тус олгогдоод байна.

 

13.Мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин биобэлдмэлийг зориулалтын дагуу тээвэрлэх зорилгоор хүйтэн хэлхээ камер бүхий автомашиныг хүлээн авч үйл ажиллагаандаа ашиглахад бэлэн болоод байна.

 

НИЙТЭЛСЭН: 2016-11-09 09:58:39