АЙМГИЙН НӨӨЦИЙН ӨВС, ТЭЖЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Аймгийн аюулгүй нөөцөд өвс, тэжээл нийлүүлэх ажлын сонгон шалгаруулалтад шалгарсан “Мөнх цэлмэг тэнгэр” ХХК 212 тн буюу 10160 ш өвсийг Булган аймгаас татан Баянхонгор аймаг дахь Улсын нөөцийн цэгт хүлээлгэн өглөө.

 

Засаг даргын захирамжаар байгуулсан Хөрөнгө, оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Ихбаяраар ахлуулсан  ажлын хэсгийн бүрэлдэхүүн газар дээр нь шалган тоолж хэмжин хүлээн авлаа. Мөн тус компани 38 тн тэжээлийг удахгүй татан авчрах юм.

НИЙТЭЛСЭН: 2016-11-09 16:38:01