МАЛ СҮРЭГТ ХИЙХ ХАВРЫН ҮЗЛЭГ АНГИЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ.

          Хүнс, хөдөө аж ахуйн газраас орон нутагт үржүүлж байгаа баталгаажсан үүлдэр, омгийн малын үржил селекцийн ажлын хөтөлбөр, төлөвлөгөөг 2017 оны 12 дугаар сард Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар батлуулж “Залаажинст-Эдрэн” үүлдэр, “Бөмбөгөрийн улаан” омгийн 22,0 мянган ямаа, “Ламын гэгээний улаан” үржлийн хэсгийн 6,0 мянган тэмээнд  хаврын үзлэг ангилалт хийх ажлыг 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхэллээ.

   Бөмбөгөр, Шинэжинст сумын 23,0 мянган ямаа, Баянлиг сумын 1,2 мянган тэмээг үзлэг ангилалтанд хамруулж, үүнээс 4,6 мянган тохиромжтой хэвшлийн малыг ээмэглэн бүртгэлжүүлж, цөм сүргийн малаар бүртгэн, ашиг шимийн судалгаа авсан байна.

 

              

НИЙТЭЛСЭН: 2018-05-11 03:00:07