БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА ХИЙГДЭЖ БАЙНА

        Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журмыг анх удаа санаачлан үе шаттай судалгаа, олон удаагийн хэлэлцүүлэг, санал асуулга явуулсаны үндсэн дээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өргөтгөсөн хуралдаанаар батлуулж 05 дугаар сарын 07-ны өдрөөс бэлчээрийн "Ногоон алт малын эрүүл мэнд” хөтөлбөр хэрэгжиж байгаа 10 сумын 42 багт, орон нутгийн удирдлагууд, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр малчид иргэдэд журмыг танилцуулах ажлыг зохион байгуулж байна.

       Журмын гол зорилго нь бэлчээрийн даацад тохирсон, малчид иргэдийн тэгш оролцоог хангасан, илүү гарсан хонин толгой тутамдаа төлбөр төлж, хуримтлагдсан төлбөртэй тэмцэх хөрөнгийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас нэмж олгон тухайн баг бүр дээр нь бэлчээрийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэх үлгэрчилсэн журам юм.

        2018 оны 05 дугаар сарын 15-ны байдлаар Богд сумын 5 баг, Баянлиг сумын 4 баг, Баянговь сумын 5 багт хэлэлцүүлэг зохион байгуулахад хамгийн багадаа 58 түүнээс дээш малчин иргэд оролцож санал хүсэлтээ өөрийн сумд батлагдах "Бэлчээр хариуцлагажуулах журам"-д орох саналаа хэлж үр хойшдоо үлдээх бэлчээр нутгийнхаа төлөө гэсэн сэтгэлээр хандаж байгаа нь үнэхээр таатай сайхан байна.

       

НИЙТЭЛСЭН: 2018-05-15 03:40:59