Хүн ам, өрхийн мэдээлэл шинэчлэх ажил явагдаж байна

Монгол улсын хэмжээнд 2018 оны 9-11 саруудад явагдах "Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2018", 2020 онд болох Хүн ам, орон сууцны улсын тооллогын бэлтгэл ажлын хүрээнд Хүн ам, өрхийн бүртгэлийн мэдээллийн санг сайжруулах ажил хийгдэж байна. Иймд иргэн та өөрийн амьдарч буй багийн засаг дарга, багийн бүртгэл мэдээллийн ажилтантай холбогдон, уулзаж оршин суугаа хаягийн бүртгэлээ хийлгэнэ үү.

НИЙТЭЛСЭН: 2018-08-23 01:53:31