Сэрэмжлүүлэг : Наранд цохиулах, үер усны аюул

Наранд цохиулах буюу жин цохих

Агаарын  температур  30  градусаас  дээш  халах  тохиолд  наранд цохиулах  буюу  жин  цохих гэдэг эмгэг илрэнэ. Энэ үед хүний бие гаднаасаа  хэт  халснаас  биеийн  дотоод  дулаан  ялгаруулалт зогсоно. Үүнээс үүдэн дулааны тэнцвэр алдагдаж  биеийн шингэн ихээр гадагшлана.

 Нарших  шинж  тэмдэг нь  толгой өвдөх,  эргэх, бөөлжих  суулгах  халуурах , хүнд үед татах, ухаан балартах ,даралт ихсэх, тархи, зүрх судасны  эрсдэлд хүрэх ч аюултай. Наранд  цохиулах  эрсдэлд  хүүхэд өндөр настан  даралт зүрх судасны архагтай хүмүүс их өртдөг байна.

Маш  хүнд  нарны  цохилт  авсан  нөхцөлд  дотоод  дулаан хашилтанд орж бодисын солилцооны хүнд саатал гарч эмнэл зүйн илрэл нь дээр дурьдсанаас хүнд хэлбэрээр илрэнэ. Энэ үед өөрсдөө эмчлэх гэж оролдох хэрэггүй эмчид  хандсан нь дээр.

Наршихаас хамгаалах арга:

Нарны малгай, шүхэр хэрэглэх нь зүйтэй  боловч зөвхөн толгойг хамгаалах төдийгүй, гар хүзүү биеийн ил хэсгийг нимгэн хувцас өмсөж хамгаална.  Ялангуяа  наранд  удаан  ажиллах  бол  30 минутаас хэтрэхгүй толгойгоо усаар норгох, үе үе сүүдэр газар орж амрах нь зүй.

Хэрэв наранд цохиулсан бол:

  • Буцалсан усыг хөргөж наранд тавьж нарны энерцээр халаагаад уух юм уу, толгой биеийг угаах нь хор тайлах хамгийн сайн  бөгөөд  энгийн арга.
  • Амаар шингэн сэлбэх- Шингэнийг  бага  багаар  аажим уулгана.

Жишээ нь: 1- 3 насанд 30-60 мл/цагаар, насанд хүрэгчдэд 200мл/

цагаар гэх мэт. Ер нь аливаа хэлбэрийн шингэн алдалт хордлогын үед ихэвчлэн бөөлжүүлдэг учир амаар шингэн сэлбэхдээ ихээр уухад ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихэсгэж бөөлжилтийг нэмэгдүүлдэг талтай. Иймд судсаар дусаах мэт багаар уувал хордлого тайлах  үр дүн нь дуслаар хийснээс ч

илүү байдаг. Өндөр даралттай хүмүүс эмээ уух, толгойд хүйтэн жин тавих,  онцын  шаардлагагүй  бол  наранд  гарахгүй  байх.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 

Нийтэлсэн : Д.Болортуяа

НИЙТЭЛСЭН: 2017-07-03 09:24:30