СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭМЧ НАРЫГ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЖ, ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодогын хэлтэс Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран сургууль, цэцэрлэгийн  эмч, эрүүл мэндийн ажилтнуудыг  “ Нийгмийн   эрүүл  мэндийн чиглэлээр сургаж, чадавхжуулах”  сургалтыг 2018 оны 09 дүгээр сарын 06-07 ны хооронд  зохион байгууллаа. Эрүүл мэндийн газрын дарга А.Ганболд сургалтыг нээж хэлсэн үгэндээ: уг сургалтыг зохион байгуулах болсон шалтгаан,    зорилго,  хүрэх үр дүнгийн талаар  дурдлаа.

           Уг сургалтанд Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн  дарга Д.Балжмаа “Нийгмийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам”, “Баянхонгорчууд бидний эрүүл мэндийн боловсрол” аймгийн дэд хөтөлбөрийг  танилцуулж,Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа  Д.Ууганбаяр “Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” сэдвээр, ГБХЗХГ-ын дарга Н.Мэндбаяр “Хүүхдийн эрх хамгааллын талаар” Нэгдсэн эмнэлгийн эмч С.Одонтуяа “Бэлгийн замаар дамжих халдвараас  урьдчилан сэргийлэх” сэдвээр, нийгмийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтэнүүд  чиглэл бүрээр мэдээлэл хийж хамтран ажиллаа.

Сургалтанд аймгийн төвийн 6 сургууль,  20 сумын сургууль болон цэцэрлэгийн эмч, эрүүл мэндийн ажилтан, багш нар хамрагдаж,  цаашид хамтран ажиллахаар хэлэлцлээ.

 

Эрүүл мэндийн газар

НИЙТЭЛСЭН: 2018-09-10 04:21:17