Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага /ЭТИС/ хөтөлбөр

 

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-ийн  Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага /ЭТИС/ хөтөлбөрөөс Баянхонгор аймгийн ЗДТГ-тай хамтран Орон нутгийн цогц хөгжил-түншлэл төслийг хэрэгжүүлж байна.

 

Орон нутгийн цогц хөгжил - түншлэл“ төсөл нь уул уурхайн хайгуул, олборлолт хийгдэж буй орон нутаг тогтвортой хөгжилд хүрэхийн тулд аймгийн удирдлага, орон нутгийн иргэд болон ТББ-ууд, орон нутгийн эдийн засгийг төлөөлөхүйц жижиг дунд үйлдвэрүүдийн (ЖДҮ) төлөөлөл мөн хөрөнгө оруулагчид (уул уурхайн компаниуд болон бусад) гэсэн дөрвөн талын оролцоотой, тогтмол урт хугацааны хамтын ажиллагаатай орон нутгийн иж бүрэн хамтын ажиллагааны сүлжээг бий болгож, тухайн орон нутгийн иргэдийн эдийн засгийн болон нийгмийн хүртээмжийг сайжруулахыг зориж байгаа юм.

 

Баянхонгор аймагт 2015 оны 01 дүгээр сараас эхлэн оролцогч 4 талуудыг чадавхижуулах замаар хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хүрээнд цуврал сургалт, уулзалт хэлэлцүүлгүүдийг хийж байна.

Төрийн байгууллагын албан хаагчдыг чадавхижуулах чиглэлээр:

Орон нутгийн цогц хөгжил – түншлэл төсөл нь орон нутгийн засаг захиргааг уул уурхайн үйл ажиллагааг зөв зохицуулах замаар тогтвортой эдийн засгийн хөгжилд хүргэх боломжтой орчин үеийн чадварлаг засаг захиргааг бий болгох зорилттой ажиллаж байна.

 

Нийт 11 удаагийн сургалт, 4 аймгийн төлөөллийг хамруулсан уулзалт, эрдэм шинжилгээний хурлыг 5 удаа зохион байгуулсан.  

Мөн түүнчлэн гадаад улсад туршлага судлах сургалт, уулзалт, аялалыг 3 удаа зохион байгуулсан байна.  ХБНГУ-д “Орон нутгийн хөгжлийн төлөвлөлт-хэрэгжүүлэлт” танилцах аялалыг 2015 оны 3 дугаар сард,  2015 оны 6 сарын 26-30-ны хооронд БНСВУ-ын Хо Ши Минь хотод “Олон нийтийн салбарын шинэчлэл, чадавхийг бэхжүүлэх ” чиглэлээр, 2016 оны 04 дүгээр сарын 16-22-ны өдрүүдэд Сингапур хотод “Манлайллын чадварыг эзэмшүүлэх” чиглэлээр сургалтуудыг тус тус зохион байгуулсан.

 

Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг чадавхижуулах чиглэлээр:

 

ЖДҮ нар нь орон нутгийн эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлт болон орлогын эх үүсвэрт хувь нэмэр оруулдаг. Иймээс уул уурхайн компаниудын найдвартай ханган нийлүүлэгч болох үүднээс эдгээр үйлдвэрлэгчид чадавхиа дээшлүүлэх тал дээр дэмжлэг авч байна.

ЖДҮ эхрлэгчдийг чадавхижуулах чиглэлээр төсөл хэрэгжсэнээс хойш нийт 13 удаагийн сургалт уулзалтыг зохион байгуулсан ба давхардсан тоогоор нийт 196 оролцогчдыг хамруулсан ба нэг сургалтанд дунджаар 15 оролцогчийг чадавхижуулсан байна.

 

Иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхижуулах чиглэлээр:

 

Төслийн зорилтот тал болох орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудын (ИНБ) чадавхийг бэхжүүлэх явдал нь төслийн бас нэгэн чухал хэсэг юм. Чадавхи бэхжүүлэх цуврал сургалт болон зөвлөх үйлчилгээний үр дүнд ТББ-уудын сүлжээ байгуулагдаж, идэвхитэй үйл ажиллагааг явуулж байна.

ИНБ-уудыг чадавхижуулах хүрээнд 2015 оны 04 дүгээр сараас эхлэн нийт 14 удаагийн сургалт үйл ажиллагааг зохион байгуулсан ба давхардсан тоогоор нийт 24 ИНБ-ыг хамруулсан байна.

Төслийн зорилтот аймгуудын ИНБ-уудын төлөөллүүдийг Малайз улсад туршлага судлах аялалыг өнгөрөгч 04 дүгээр сард зохион байгуулсан байна.

Сургалт, үйл ажиллагааны үр дүнд ИНБ-ууд хамтран үйл ажиллагаа зохион байгуулах болсон байна. Тухайлбал, өнгөрөгч тавдугаар сард 0-5 настай хүүхдүүдийг ахуйн түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх, түлэгдсэн хүүхдүүдэд тусламж үзүүлэх зорилгоор хандив цуглуулах аян зохион байгуулж, нийт 400 000 гаруй мөнгөн болон эд материалын хандив цуглуулан, тухайн үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 2 хүүхдэд нэн шаардлагатай эм, тос боолт зэрэг эд материалын болон сэтгэлийн тусламж, дэм үзүүлсэн байна.

 

 

ИНБ-ын төлөөллүүд нийт хамрагдсан сургалтын сэдвүүдийн хүрээнд богино хэмжээний хичээл бэлтгэн зааж, сургагч багшаас зөвлөгөө авч, гэрчилгээгээ гардан авсан.

 

 

Уул уурхайн компаниудыг чадавхижуулах чиглэлээр:

 

Орон нутгийн цогц хөгжил түншлэл төсөл нь орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа уул уурхайн компаниудын үүрэг хариуцлагад ихээхэн анхаарал тавиж байгаа бөгөөд уул уурхайн компаниудад КНХ-н бодлогоо боловсруулах болон бодлогын хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх тал дээр дэмжин ажилладаг.

 

Уул уурхайн төлөөллүүдийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр 4 удаагийн сургалтыг зохион байгуулсан байна. Нийт 7 компаний 22 төлөөллийг хамруулсан байна.

 

Уул уурхайн зөвлөгөөнийг ЭТИС хөтөлбөртэй хамтран 2014, 2015 онуудад амжилттай зохион байгуулаад байна. 2014 онд олборлох салбарын 20 ААН-ийн төлөөлөл, аймаг орон нутгийн төр захиргааны байгууллагын 27 төлөөлөл оролцож нийт 66 төлөөлөл хамрагдсан бол 2015 онд 24 ААН-ийн  33, төр байгууллагын 45, нийт 78 төлөөлөл оролцсон байна.

 

4 талын хамтын ажиллагааг бэхжүүлэх, чадавхижуулах чиглэлээр:

 

Түншлэгч 4 талыг хамтад нь чадавхижуулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд нийт 10 удаагийн сургалт, 8 удаагийн уулзалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 400 орчим төлөөллийг хамруулсан байна.

 

Дөрвөн талт түншлэлийн  зөвлөлийн төлөөллүүд

 

Сургалт, үйл ажиллагааны үр дүнд Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 4-ны 282 дугаар захирамжаар 4 талт түншлэлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилсон. Зөвлөлийг тал бүрээс 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр төрийн байгууллагыг төлөөлж

 

·         ТЗУХ-ийн дарга,

·         ХБХ-ийн Уул уурхай, байгаль орчин, газрын харилцаа хариуцсан мэргэжилтэн,

 

төрийн бус байгууллагыг төлөөлж

 

·         Иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээний тэргүүн Л.Цолмонбаатар

·         Хонгор нутгийн дуудлага ТББ-ын тэргүүн Д.Батболд

·         Хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхийн холбооны тэргүүн Н.Цэдэвсүрэн нар,

 

жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг төлөөлж

 

·         Жаргант хүнс ХХК-ний захирал З.Шарав

·         Эрдэнэт хивс ХХК-ний орон нутаг хариуцсан төлөөлөгч Д.Батбаяр

·         Шидэт зүү хоршооны менежер Н.Мэндбаяр нар,

 

уул уурхайн компаниудыг төлөөлж

 

·         Г.Эрдэнэбат “Андын тэмүүлэл” ХХК

·         Р.Сайнпүрэв “Жамп” ХХК

·         Д.Даариймаа “Шижир Аранжин” ХХК нарыг, Зөвлөлийн даргаар  Засаг даргын Тамгын газрын дарга, нарийн бичгийн даргаар төслийн ажилтан М.Ганчулуун нарыг сонгосон.

 

Дөрвөн талт түншлэлийн зөвлөл хамтран “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан бөгөөд санамж бичигт тал тус бүрээс 2 төлөөлөл гарын үсэг зурж баталгаажуулав.

 

Түншлэлийн зөвлөл нь хамтран GIZ ЭТИС хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр “Утаагүй Баянхонгор” төслийг хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд сурагчдын дунд эссэ бичлэг, гар зургийн уралдаан, ТВ сонингоор агаарын бохирдолтой холбоотой ярилцлага нэвтрүүлгүүдийг бэлтгэх замаар иргэд олон нийтийг уриалах нөлөөллийн ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

 

 

Утаагүй Баянхонгор төслийн хүрээнд дөрвөн талт түншлэлийн төлөөллүүдийн анхдугаар уулзалтыг агаарын бохирдолыг бууруулахад талуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулсан.

 

Түншлэлийн зөвлөлийн төлөөллүүд, GIZ ЭТИС хөтөлбөр, аймгийн ИТХ-тай хамтран “Уул уурхайн салбар дахь иргэдийн оролцоо” сэдэвт Галуут сумын өдөрлөгийг иргэдэд уул уурхайн салбарын талаар зөв тэнцвэрт мэдээллийг хүргэх, тэдний санал сэтгэгдлийг сонсох зорилгоор 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулав.

 

 

Түншлэлийн зөвлөлийн төлөөллүүд Баянхонгор Политехник Коллежийн дэргэдэх ажил мэргэжлийн чиг баримжаа олгох төв дээр 2016 оны 11 сарын 04-ний өдөр ЕБС-ын 9-р ангийн сурагчдад мэргэжил сонгохтой холбогдуулан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зорилго бүхий “Охид, хөвгүүдийн өдөрлөг”-т сурагч багачуудаа дэмжиж оролцов. Мөн Баянхонгор Политехник Коллежийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

 

Цаашид Түншлэлийн зөвлөл талуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

НИЙТЭЛСЭН: 2017-01-27 23:42:49