Аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын тусгай санд ирүүлсэн төслийг сонгон шалгаруулах зөвлөлийн мэдээлэл

             Аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын тусгай санд төсөл хүлээн авах тухай мэдээллийг 2019 оны 01 сарын 17-ны өдрөөс эхлэн, http://bayankhongor.gov.mn/192/item/4516 http://tour.bkh.gov.mn/index.php/medee/249-2019-01-21-09-08-05, Баянхонгор аймгийн Гадаад харилцаа аялал жуулчлалын албаны фейсбүүк хуудсаар дамжуулан аймгийн олон нийтийн группуудэд байршуулсан. Тус мэдээллийг орон нутгийн Мазаалай, ТВ10, Хонгор Тв-үүдээр олон нийтэд түгээж, Баянхонгор аймгийн 20 сумын Засаг дарга нарт зорилтот бүлэгт мэдээллийг хүргэхэд хамтран ажиллах тухай албан бичгийг хүргүүлсэн.

 

           Төслийн саналыг 02 сарын 26-ны өдрийг дуустал хүлээн авсан бөгөөд аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын тусгай сангаас дэмжлэг хүссэн 16 төслийг Гадаад харилцаа, аялал жуулчлалын албанд ирүүлсэн.

 

           Төслийн сонгон шалгаруулалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулах ба эхний шатны шалгаруулалтыг 03 сарын 05-ны өдөр зохион байгуулна. Эхний шатанд шалгарсан төслүүдийн хэрэгжүүлэгч нартай 03 сарын 06 - ны өдөр ярилцлага хийх байдлаар эцсийн үнэлгээг гаргана. /Эхний шатанд шалгарсан төслүүдийн хэрэгжүүүлэгчидтэй 03 сарын 05-ны өдөр утсаар холбогдон ярилцлагад урих болно/

 

           Сонгон шалгаруулах зөвлөл нь "Аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын тусгай сангийн үйл явцыг зохицуулах журам"-ын дагуу 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:

  • Баянхонгор аймгийн Засаг дарга
  • Германы олон улсын хамтын ажиллагаа /GIZ/-ны Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага /ЭТИС/ хөтөлбөрийн аялал жуулчлалын төсөл хариуцсан ахлах ажилтан
  • Германы олон улсын хамтын ажиллагаа /GIZ/-ны Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага /ЭТИС/ хөтөлбөрийн санхүү, үнэлгээ хариуцсан ахлах ажилтан
  • Гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны дарга
  • Орон нутгийн банкны төлөөлөл байна.
НИЙТЭЛСЭН: 2019-03-04 11:00:00