ОНЫ ШИЛДЭГ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН БОЛЛОО.

ОНЫ ШИЛДЭГ ИЛТГЭЛ  ШАЛГАРУУЛАХ  УРАЛДААН  БОЛЛОО.

             Суралцагчид эзэмшсэн мэдлэгээ амьдрал, үйл ажиллагаандаа  хэрэглэх арга барилыг тогтоож, багш нарыг судалгааны арга зүйд суралцахад дэмжлэг үзүүлэх, багш нарын хамтын  ажиллагааг  дэмжих  зорилгоор зохион байгуулсан  “ОНЫ ШИЛДЭГ ИЛТГЭЛ” шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурлыг  3 үе шаттай зохион байгуулж  Номгон ахлах сургуулийн байгалийн ухааны багш Д.Ууганбаяр, Г.Ууганбаяр, Т.Дагвадорж нарын  бичсэн  илтгэл шалгарч, дэд байранд Эрдэм ахлах сургуулийн багш Б.Эрдэнэчимэг нар, гуравдугаар байранд Богд сумын сургуулийн багш  М.Түвшинсайхан, тусгай байранд Номундалай цогцолбор сургуулийн багш Д.Цэдэв, Ц.Гэрэлцэцэг нарын илтгэл тус тус шалгарав.  

              Аймагт тэргүүлсэн Номгон ахлах сургуулийн байгалийн ухааны багш нарын багийн Д.Ууганбаяр, Г.Ууганбаяр, Т.Дагвадорж нарын  “Суралцахуйн үйлд мэдээлэл харилцааны технологийг оновчтой ашиглах нь” илтгэл улсын уралдаанд оролцож гуравдугаар байр эзэллээ.

Нийгмийн бодлогын хэлтэс

          Боловсрол, соёл, урлагийн газар

НИЙТЭЛСЭН: 2017-12-05 07:27:04