Халамжийн үйлчилгээний мэргэжилтнүүдийн сургалт боллоо

 

            Аймгийн ЗДТГазар НҮБ-ын Хүүхдийн сан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтран Хөдөлмөр халамжийн мэргэжилтнүүдийн чадавх бэхжүүлэх сургалтыг 2018 оны 02 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулав. Сургалтад аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, ХХҮГазрын дарга, мэргэжилтнүүд,сумын ЗДТГ-ын хөдөлмөр, халамжийн мэргэжилтнүүд нийт 37 хүн  хамрагдав. Сургалтаар нийгмийн халамжийн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, НҮБ-ын Хүүхдийн сангийн  2017-2021 оны улс орны хөтөлбөрийн зорилго, зорилтууд, зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох аргачлал, түүний ашиглалт, хүүхдийн ядуурал ба хүүхдэд ээлтэй нийгмийн хамгаалал, хүүхдийн нийгмийн хамгааллыг сайжруулах,гамшиг зудын үеийн нийгмийн хамгааллын тусламж үйлчилгээ,зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг сайжруулах нь, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, анхаарах асуудал, эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж, хүүхдийн нас бие, сэтгэл зүйн онцлог, хүүхдийн хүмүүжлийн эерэг аргууд, гэр бүлийн эрх зүйн орчны зохицуулалт,гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга зүй, гэр бүлийн боловсрол ба аз жаргалтай гэр бүл, гэр бүлийн харилцаа, үүрэг хариуцлага, гэр бүлийн эрүүл мэнд, амьдралын зөв дадал зуршил, өрхийн төсөв санхүү, хуримтлал үүсгэх арга зүйн мэдлэгээ нэмэгдүүлсэн.  Аймгийн “ Хүүхдэд ээлтэй орон нутаг” дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулагдан салбар бүрийн мэргэжилтнүүд дэд хөтөлбөрт оруулах санал, хүүхдийн судалгаа хийж байгаа цаг үед болж байгаа нь цаг үеэ олсон хэрэгцээтэй сургалт байлаа.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй шуурхай хүргэх, олон нийтэд ил тод болгох зорилт тавин ажиллахдаа Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэнийг нийгэмшүүлэх, хамт олны бүлэг бүрдүүлэх, орлогын эх үүсгэвэртэй болгох, төсөл хэрэгжүүлэх, амьдрах ухаанд сургах зэрэг үйлчилгээг багцлан хүргэж амьдралын түвшинг дээшлүүлэх ядуурлаас гаргаж Хөдөлмөрлөх чадвартай халамж хүртэгч иргэдийг бэлэн мөнгөөр тэтгэх бус хөдөлмөр хийж орлого олоход саад болж байгаа бэрхшээлийг арилгаж, хөдлмөрлөх нөхцлийг бүрдүүлж, ядуурлаас гаргах, тэднийг “Халамж хүртэгчээс- Хөдөлмөр эрхлэгч болгох” бодлогыг хэрэгжүүлэхэд мэргэжилтэн бидний ажлын ур чадвар хандлага, сэтгэл чухлаас гадна бидний жаргалант ирээдүй болсон хүүхдийн асуудлыг аймаг, орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүд нэгдүгээрт авч үзэн хүүхдийг багаас нь зөв хандлага дадалтай,  эерэг сэтгэхүйтэй, хийж бүтээх хүсэл эрмэлзлэлтэй зөв монгол иргэн болгон төлөвшүүлэхэд анхаарч цаашид хүүхдийн дуу хоолойг сонсож шийдвэр гаргахдаа хүүхдийг оролцуулан хүүхдээр гэр бүлд нь нөлөөллийн ажлыг хийлгэн ажиллах, хүүхэд бүрийн эрхийг хангаж ажиллах сайн засаглалыг хөгжүүлж, тэдний өнөөгийн болон ирээдүйн сайн сайхан амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх хүүхдийн эрх хамгаалал, хөгжлийн асуудлаар нэгдсэн ойлголтонд хүрч цаашдын бодлого зорилтдоо тусгаж ажиллах арга зүйгээр хангасан сургалт болов. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү сургалтын үеэр "Хүүхдэд ээлтэй орон нутаг" санаачилга, түүний хэрэгжилт, арга зүй, үр дүнг танилцуулах, Хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд орон нутгийн засаглалын хариуцлага, оролцоо, хамтын ажиллагааны сайн загварыг танилцуулж, үйл ажиллагааны манлайллыг бий болгох, Хүүхэд, гэр бүлийн эрүүл мэнд, боловсрол, хамгаалал, хөгжил, оролцооны төлөөх үйл ажиллагааны арга, туршлагаас хуваалцах, Хүүхдэд ээлтэй орон нутаг бодлогын баримт бичиг боловсруулах шаардлагатай мэдээлэл, арга зүйг танилцуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахын зэрэгцээ гэр бүлийн харилцаа хандлага, гэр бүлийн эрүүл мэнд, өрхийн төсөв зэрэг хичээлүүд нь мэргэжилтнүүдэд шинэлэг мэдээлэл байж чадлаа.

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖ,ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН

МЭРГЭЖИЛТЭН Б.ЛХАГВАДУЛАМ

 

НИЙТЭЛСЭН: 2018-03-13 01:19:32