“ ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТАГ” ХӨТӨЛБӨРИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ

              Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн зохицуулах зөвлөлийн гишүүдийн хамтарсан хурлыг аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн  Г.Батжаргал удирдан 2018 оны 03 дугаар сарын 12 нд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын сургалтын танхимд гишүүдийн 82.6 хувийн ирцтэй зохион байгууллаа. Хүүхдийн төлөө зөвлөлөөс  2017 онд  хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, хүүхдийн төлөө зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Мэндбаяр танилцууллаа. НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж буй “ Хүүхдэд ээлтэй орон нутаг  хөтөлбөр”- ийн зохицуулах зөвлөлийн 2017 онд хэрэгжүүлсэн ажил, үр дүн,боловсруулж байгаа  “Хүүхдэд ээлтэй орон нутаг ” дэд хөтөлбөрийн талаарх танилцуулгыг Аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн танилцуулав. Хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлдэг зөвлөл, хороодын ажлын уялдаа холбоог хангах, хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлж буй хувийн хэвшлийн байгууллагуудын судалгаа гаргаж хамтран ажиллах,иргэдийг мэдээллээр хангах, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил хамгааллын чиглэлээр хийсэн  2013-2017 оны судалгаанд үндэслэн эерэг үзүүлэлтүүдийг бататгах тулгамдаж байгаа асуудлыг салбар дундын хамтын ажиллагааг сайжруулан хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд санаачилгатай ажиллах үүрэг чиглэлийг өглөө.

                                                    НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН   

                                                    МЭРГЭЖИЛТЭН           В.НАРАНЧИМЭГ

 

НИЙТЭЛСЭН: 2018-03-13 01:29:26