ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО (NEAR)-НЫ ГИШҮҮН ОРНУУДЫН КОМПАНИУДТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ КОМПАНИ, ААН, БАЙГУУЛЛАГЫГ БҮРТГЭЖ БАЙНА.
ФАЙЛЫГ ҮЗЭХ

 

NEAR Холбооны цахим хуудсаар дамжуулан гишүүн орон нутгуудын компани, ААН, байгууллагатай шууд харилцан бизнесийн түнш олох хүсэлтэй компани, ААН, байгууллагыг бүртгэж байна.

 

Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR) ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

 

Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR) нь 1996 оны есдүгээр сард байгуулагдсан Зүүн хойд Азийн зургаан улсын засаг захиргааны нэгж буюу муж, аймаг, бие даасан хотуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Тус холбоонд Монгол, Орос, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Хятад, Япон орны 77 орон нутаг гишүүнээр элссэн бөгөөд Зүүн хойд Азийн 660.5 сая хүн амыг хамруулан үйл ажиллагаа явуулдаг. Баянхонгор аймаг тус холбооны гишүүн орон нутаг бөгөөд боловсрол, аялал жуулчлал, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.

 

Хэн бүртгүүлж болох вэ?

 

NEAR холбооны гишүүн орнуудын компани, ААН-үүдтэй шууд харилцаж, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой Баянхонгор аймгийн ямар ч байгууллага аж ахуйн нэгж байж болно.

 

Хэрхэн бүртгүүлэх вэ?

 

Компанийн мэдээллийг багтаасан хуудсыг тус мэдээллийн эхлэл хэсэгт байрлах "Файлыг үзэх" хэсгээс татаж аван асуулга бүрийг бөглөн lhamaas24@gmail.com мэйл хаягаар ирүүлэх эсхүл аймгийн ЗДТГ-ын 104 тоот /Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба/-д бүртгүүлж болно.

 

Бүртгэлийн хугацаа хэзээ дуусах вэ?

 

2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр

 

Бүртгэл дууссаны дараах процесс хэрхэн үргэлжлэх вэ?

 

  • Бүртгүүлсэн компани, ААН, байгууллагын мэдээллийг Орос Англи, Солонгос, Хятад, Япон хэлээр орчуулна.
  • Компанийн нэр, ангилал, хаяг, харилцах хаяг, цахим хуудасны хаяг, байршил зураг/газрын зураг зэргийг NEAR холбооны цахим хуудсанд байршуулна.

 

Хэзээнээс NEAR холбооны гишүүн орнуудын компани, ААН-үүдтэй харилцах боломжтой вэ?

 

NEAR холбооны цахим хуудас www.neargov.org-т орчуулсан  материал, мэдээллийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр оруулж дуусах ба тухайн өдрөөс эхлэн мэдээлэл авч, харилцах боломжтой.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл хаанаас авах вэ?

 

Аймгийн ЗДТГ-ын 104 тоот Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба болон 7044-4436 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

 

НИЙТЭЛСЭН: 2019-01-23 04:42:34