ЦОЛГҮЙ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААН БОЛОВ

Зэвсэгт хүчний 96 жилийн ой "Монгол цэргийн өдөр"-т зориулсан аймгийн Засаг даргын нэрэмжит төрийн албаны цолгүй 96 бөхийн барилдаан  аймгийн Биеийн тамир спортын газрын зааланд болоВ.

 

 

Хүчит 96 бөх барилдсанаас Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын бөх н.Батзаяа түрүүлж, Онцгой байдлын газрын н.Мөнх-очир үзүүрлэж, Тагнуулын Ерөнхий газрын Баянхонгор аймаг дахь хэлтсийн бөх н.Баасандорж шөвгийн гуравт үлдлээ. 

 

Уг барилдаан нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагдахаар болсон бөгөөд төрийн албанд ажилдаг цолгүй бөхчүүд барилддагаараа онцлог юм.

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2017-03-17 20:09:59