Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 03 дугаар сарын 25-наас 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Баянхонгор хотод болно. Тэмцээнийг Монголын волейболын холбоо, аймгийн ЗДТГхамтран зохион байгуулж, зардлыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах аж.

Тус аймагт волейболын спорт сүүлийн жилүүдэд амжилттай хөгжиж, 2015 онд Монголын хүүхдийн спортын V их наадмын хүрэл медаль, волейболын идэрчүүдийн 2015 оны УАШТ-ий алтан медаль, 2016 онд 16 насны УАШТ тэмцээнд охидын баг алтан медаль, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэж байжээ.

Тус тэмцээнд таван бүсээс шалгарсан шилдэг эрэгтэй 16, эмэгтэй16 баг оролцоно.Тэд дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөнө.

                                 

  Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн  бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Очирбат

НИЙТЭЛСЭН: 2017-03-21 11:33:15