ХОНГОР НУТГИЙН САНХҮҮЧИД ИРГЭДЭЭ ӨРГӨӨ ЦАГААН ГЭРТЭЙ БОЛГОЛОО

Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хууль Эрх зүйн хэлтсээс сар шинийн баярын үеээр иргэддээ туслах аяныг өрнүүлж түүний үр дүнд 4 сая орчим төгрөгөөр амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айл өрхүүдэд олон сайхан тусламж үзүүлж 2 айлийг орон гэртэй болгосон. Энэ аяны буухиаг үргэлжлүүлж Санхүү Төрийн сангийн хэлтсээс өгөх сэтгэлийг өөрөөсөө бий болгож өргөө цагаан гэр болгоё уриатай аяныг сарын хугацаанд өрнүүллээ. Тус аянд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Санхүү Төрийн сангийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Санхүүгийн хяналт аудитын алба,   Татварын хэлтэс, Аудитын газар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Орон нутгийн өмчийн газар,  Монгол банк, Банкуудын холбоо,  Мэргэшсэн нягтлан бодогчдын холбоо, сумдын санхүүгийн мэргэжилтэн болоод аймгийн хэмжээний нягтлан бодогч нар идэвхитэй оролцож 7.8 сая төгрөгийг цугларуулжээ.

Цугларсан мөнгөөр гэр оронгүй, үерт гэрээ алдсан, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, өрх толгойлсон эмэгтэйчүүд зэрэг  5 айлд иж бүрэн таван ханатай гэрийг барьж өглөө.

Гэр гардуулах ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал болон бусад холбогдох албаны хүмүүс, аяныг зохион байгуулсан хамт олон оролцож өргөө цагаан гэрийг эздэд нь албан ёсоор гардуулж өглөө.

Өөрийн гэсэн гэр оронтой болж үр хүүхдүүдийнхээ хамт сайн сайхан амьдрах гэсэн таван айлын хүсэл ийнхүү санхүүчдийнхээ хүчээр биелэлээ оллоо. Сайн үйлсийг дэм дэмэндээ бүтээлцсэн эрхэм САНХҮҮЧИДДЭЭ хонгор нутгийн иргэдийнхээ өмнөөс талархалаа илэрхийлэе.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

НИЙТЭЛСЭН: 2017-04-21 19:26:49