Б.БИНДЭРЪЯА: ШИНЭЭР ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАГЧИД ЗӨВ СУРГУУЛЬД, ТЭРГҮҮЛЭХ МЭРГЭЖЛИЙГ СОНГОН СУРАЛЦАХАД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

 

   Ерөнхий боловсролын сургуулийн төгсөлт болж, их, дээд сургуулиудын элсэлтийн шалтгалт болж өнгөрсөн. Их, дээд сургуульд шинээр элсэн суралцахаар болсон оюутнууд Боловсролын зээлийн сангийн талаарх мэдээллийг сонирхож байгаа тул бид Баянхонгор аймгийн ЗДТГ-ын хүний нөөцийн мэргэжилтэн Б.Биндэръяагаас дараах тодруулгыг авлаа.

Боловсролын зээлийн сангийн талаар оюутнууд болоод эцэг эхчүүдийн ойлголт янз бүр байна. Та уг сангийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.4.13, 6.4.6, 16.4, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 9.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас сургалтын төрийн санг “Боловсролын зээлийн сан” болгон өөрчлилсөн. Боловсролын зээлийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид зохих журмын дагуу санхүүгийн дэмжлэг, суралцагчийн тэтгэлэг, сургалтын төлбөрийн зээл олгох, зээлийг эргэн төлүүлэх ажлыг зохион байгуулах зорилготой юм.

 

Тодруулбал, Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын боловсрол эзэмших өдрийн ангид болон хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүй суралцаж байгаа Монгол Улсын иргэн, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнд тус тус сургалтын төлбөр, суралцагчийн тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгийг  олгох юм. 

 

Ямар оюутнууд уг тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгт хамрагдах боломжтой вэ?

 

Тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг нь дотроо хэд хэдэн төрөлтэй байгаа.

 

Үндэсний тэтгэлэг гэж бий. Уг тэтгэлэгт хамрагдахын тулд хамгийн эхэнд тухайн суралцагч сурах сургуулиа зөв сонгох нь чухал. Тухайлбал, суралцагчид тэтгэлэг олгох дээд боловсролын сургалтын байгууллага нь дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай.

Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар аттестатчилагдсан байх, нийт төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгааг төгссөнөөс хойш хагас жил, жилээр гаргаж хэвшсэн байх, төгсөгчдийн судалгаагаар тэтгэлэг олгогдохоос 2 жилийн өмнөх төгсөгчдийн 30 хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан байх, оюутны үйлчилгээ, төгсөгчидтэй ажиллах бүтэцтэй байх,  удирдлагын мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлсэн байх, сургуулийн нэрэмжит тэтгэлэг олгодог байхыг Боловсролын зээлийн сангаас шаарддаг. Тэгэхээр тухайн оюутан өөрийн суралцахаар сонгосон сургуулийнхаа дээрх шаардлага хангасан эсэхийг мэдэх хэрэгтэй.

 

Мэдээжийн хэрэг тухайн тэтгэлэг хүссэн диплом, бакалаврын хөтөлбөрийн суралцагчид  элсэлтийн журмын шаардлагыг ханган элссэн өдрийн ангийн суралцагч байх, хичээлийн жилийн нэг улиралд 12-оос доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх, хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн нь 3.0-аас доошгүй үнэлэгдсэн байх шаардлагыг хангаж байж тэтгэлэгт хамрагдана.

 

Харин магистр, докторын хөтөлбөрт суралцагчдад  үндэсний тэтгэлгийг олгохдоо магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч дүн нь 3.2-оос доошгүй байх, докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн нь 3.5-аас доошгүй байх, хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байхыг шаарддаг. 

Үндэсний тэтгэлгийг нэг хичээлийн жилд 10 хүртэлх сарын турш олгоно. Тэтгэлэг олгох нийт хугацаа нь тухайн мэргэжлийн сургалтын хөтөлбөрт заасан жилээс хэтрэхгүй байхаар холбогдох журамд заасан байгаа.

 

 

Мөн урамшууллын тэтгэлэг гэж бий.

Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад сурлагын өндөр амжилт гарган суралцаж байгаа болон тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр өдрийн ангид амжилттай суралцаж байгаа суралцагчид урамшууллын тэтгэлэг олгохоор болсон. Шаардлага хангасан суралцагчид урамшууллын тэтгэлгийг үндэсний тэтгэлгийн хэмжээнээс хувиар тооцон нэмж олгоно. Тухайн улирлын урамшууллын тэтгэлгийг өмнөх улирлын голч дүнг харгалзан  олгоно.

 


Тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж нь 720-иос дээш оноотой шинээр элсэгчид, 3.6 болон түүнээс дээш голч дүнтэй суралцагчид 50 хувийн, 3.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа суралцагчид 75 хувийн, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр зохион байгуулсан улсын олимпиадад эхний гурван байрт шалгарсан, олон улсын олимпиадад шагналт байр эзэлсэн шинээр элсэгчид эхний хичээлийн жилд 100 хувийн урамшууллын тэтгэлгийг диплом, бакалаврын хөтөлбөрт суралцагчдад олгох юм.

 

Харин магистр, докторын хөтөлбөрт суралцагчид урамшууллын тэтгэлэг олгохдоо 3.8-аас дээш голч дүнтэй суралцсан өдрийн ангийн магистрант,  докторантад 75 хувиар, хөндлөнгийн хянан магадлагаа бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд нэгээс доошгүй өгүүлэл хэвлүүлсэн магистрант, докторантад 100 хувиар тооцож олгоно. Урамшууллын тэтгэлгийг давхардуулан олгохгүй.


 

Ар гэрийн асуудалтай боловч сурах эрмэлзэлтэй, голч дүн өндөр хүүхдүүд олон бий. Тэдэнд зориулсан төлбөрийн зээлийн асуудал бий юу?

 

Мэдээж байгаа. Энэ төрлийн оюутнууд сургалтын төлбөр болон амьжиргааны зардалд хамрагдах боломжтой. Энд бүтэн өнчин суралцагч,  хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч,  хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнийг хамруулахаар заасан байдаг.

Багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийг 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийг 100 хувь, нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн сургалтын төлбөрийг олгох юм.

 

Харин дараах суралцагчид амьжиргааны зардал олгоно.

Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүй суралцаж байгаа Монгол Улсын иргэн, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн, багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа хөдөө, орон нутагт багшлах дадлага гүйцэтгэх суралцагчид тухайн сургуулийн нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний амьжиргааны зардлыг олгох юм. Сургалтын төлбөр, амьжиргааны зардлын хэмжээг Боловсролын болон Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтоохоор байна.  


Тэргүүлэх ач холбогдолтой ажил, мэргэжлийн тухай таны ярианд дурдагдлаа. Ямар мэргэжлийг тэргүүлэх ангилалд хамруулан ойлгох вэ?

 

Уг мэргэжлийг илүү ойлгомжтой болгох үүднээс хүснэгтээр хүргүүлсэн нь дээр болов уу. Монгол Улсын Засгийн газраас дараах мэргэжлүүдийг тэргүүлэх чиглэл болгож, баталсан байдаг.

 

Сурах чиглэл

 

Хөтөлбөрийн нэр

Хөтөлбөрийн түвшин1

Байгаль орчин, ногоон хөгжил

1

 

 

MSc

 

2

Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, менежмент

BSc

MSc

 

3

Уур амьсгалын өөрчлөлт

 

MSc

PhD

4

Усны нөөцийн үнэлгээ, менежмент

BSc

MSc

PhD

 

Боловсрол

5

Тусгай хэрэгцээт боловсрол

 

MSc

PhD

6

Хүүхдийн хөгжил судлал

BSc

MSc

PhD

7

Сургалтын технологи

 

MSc

PhD

8

Сургуулийн өмнөх, бага боловсролын сургалтын арга зүй     

BSc

MSc

PhD

Соёл

9

Соёлын өвийн сэргээн засварлагч

 

MEng

 

10

Сонгодог урлаг

 

 

 

Эрүүл мэнд

11

Мэс засал

BSc

MSc

PhD

12

Хүүхдийн анагаах

 

MSc

PhD

13

Нийгмийн эрүүл мэнд

 

MSc

PhD

14

Био анагаах

 

MSc

PhD

15

Сувилахуй

 

MSc

PhD

Уул уурхай

16

Геологи уул уурхай, маркшейдер

BEng

MEng

 

17

Уул уурхайн ашиглалт, техник технологи

BEng

MEng

 

18

Ашигт малтмалын баяжуулалт

BEng

MEng

 

19

Газрын тосны хайгуул, боловсруулалт

BEng

MEng

 

 

Хөдөө аж ахуй

20

Мал эмнэлзүй

 

MSc

PhD

21

Тэжээл бэлчээр судлал

BSc

MSc

PhD

22

Зоо инженер технологи

 

MEng

 

23

Газар тариалан

 

MSc

 

Эрчим хүч, дэд бүтэц

24

Ус, дулааны хангамж, чанарын үнэлгээ

BEng

MEng

 

25

Сэргээгдэх эрчим хүч (салхи, ус, нар)

BEng

MEng

 

26

Цөмийн технологи

BEng

MEng

PhD

Зам тээвэр 

 

27

Хүнд машин механизм

BEng

MEng

 

28

Зам гүүрийн барилга, байгууламж

BEng

MEng

 

29

Иргэний нисэх

BEng

MEng

 

Барилга хот байгуулалт

 

 

 

30

Барилгын материалын үйлдвэрлэл

BEng

MEng

 

31

Барилгын технологи, инженер

BEng

MEng

 

32

Хог хаягдлын боловсруулалт, менежмент

 

MEng

 

33

Архитектур, хот, бүс нутгийн төлөвлөлт

 

MEng

PhD

Мэдээллийн технологи 

34

Мэдээллийн технологи, аюулгүй байдал

BEng

MEng

PhD

35

Сансрын технологи, ашиглалт

 

MEng

PhD

Суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи 

36

Байгалийн ухаан

BSc

MSc

PhD

37

Биологи, биотехнологи

BSc

MSc

PhD

38

Нанотехнологи

BSc

MSc

PhD

39

Материал судлал

BSc

MSc

 

40

Химийн инженерчлэл

BSc

MSc

PhD

Мэргэжлийн чиглэлийн тоо

24

39

20

 1 BSc-Бакалавр, BEng-Инженер бакалавр, MSc-Магистр, MEng-Инженер магистр, PhD-Доктор

Дээрх шаардлагыг хангасан суралцагч ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ?

Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (шинээр элсэгч), боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг, суралцагчийн хувьд эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох баримт бичиг, тодорхойлолт, суралцагчийн хувьд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр байх хэрэгтэй.

 

Танд баярлалаа.

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2017-07-05 11:51:08