БАЯНХОНГОР ХОТЫН 60 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ ДЭЛГЭР САЙХАН БОЛЖ БАЙНА

Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96, Аймаг байгуулагдсаны 46, Баянхонгор хот байгуулагдсаны 60 жилийн ой энэ сарын 7-р сарын 21, 22-нд өргөн дэлгэр болж байна. Хонгор нутгаараа овоглосон олон сайхан алдартан нутаг усныхаа наадамд оролцож байна.


7-р сарын 21-нд сур, шагайн харваа явагдаж шилдэг сайн харваачид оноо мэргэнээ сорьлоо. Тус баяр цэнгэл наадамын шагайн харвааны төрөлд МУДМ-2, МУГМ-1, МУХМ-4, МУМ-6, Аймгийн гоц мэргэн -41 оролцсон зэргээс харахад улсын чанартай уралдаан наадам болж байна. Нийт 16 багийн 150 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж өрсөлдлөө.

Багийн харвааны төрөлд

1. Сүхбаатар ахлагчтай Баянлиг сумын харваачид

2. Нарантогтох ахлагчтай Жаргалант сумын харваачид

3. Машбат ахлагчтай “Чандоо” ХХК-ний баг


 

Цуваа харвааны төрөлд

1. Баянлиг сумын харваач н.Эрхэмбаяр

2. Жаргалант сумын харваач МУХМ н.Энхжаргал

3. Богд сумын харваач МУМ н.Чулуунэрдэнэ нар тэргүүллээ.


Хийморь тэтгэсэн хүлгийнхээ хурд жавхааг харах гэсэн наадамчин олон хоёр өдрийн туршид Дуурсахын цэнхэр хөндийдөө өнжлөө. Баянхонгор хотынхоо 60 жилийн ойд Баянхонгор аймгийн сум бүрээс хурдан хүлгүүдтэйгээ оролцохын зэрэгцээ зэргэлдээ аймгуудаас ч гэсэн уяачид уяа хүлэгтэйгээ ирж оролцож байна.

Азарганы уралдаан

1,Баян-Овоо сум - н.Далайжаргалын суман хүрэн

2, Баян-Овоо сумын- Д.Жаргалсайханы буурал

3. Бөмбөгөр сум – Ж.Янжмаа ягаан

4, Өлзийт сум – Б.Бат-Олдохын зээрд

5, Өлзийт сум – Ш.Буяндэлгэрийн азарга


Хязаалан

1. Жинст сум – н.Батсүхийн хонгор

2. Баянцагаан сум – З.Эрхэмбаярын алаг

3. Богд сум – н.Чулуунбаатарын хязаалан

4. Жинст сум – н.Нармандахын бор

5. Хүрээмарал сум – н.Хүрэлээгийн хүрэнхалзан


Шүдлэн

1. Бууцагаан сум- Ц.Золбоотын хонгор

2. Баацагаан сум – С.Энхтөрийн халтар

3. Баянговь сум – Б.Баярсайханы олимп бор

4. Баянцагаан сум – Ч.Отгонбаярын зээрд

5. Хүрээмарал сум – Хүрэлсүхийн хар


 

Их нас

1. Богд сум – Ө.Бибишийн цахилгаан халзан

2. Өвөрхангай аймгийн Богд сум – н.Баттөмөрийн бор

3. Баянлиг сум – Амарбаярын хүрэн

4. Жинст сум – Алтангэрэлийн саарал

5. Өлзийт сум – Т.Дорждэрэмийн шар хээр


Даага

1. Өвөрхангай аймгийн Тарагт сум – Хосбаярын хээр

2. Богд сум – Д.Хүрэлбаатарын хээр

3. Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сум – Мөнхбаярын хүрэн

4. Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сум – Доржпаламын хүрэн

5. Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сум- Хүрэлчулууны ухаа зээрд


 

Соёолон

1. Жинст сум – Г.Батсуурийн зээрд

2. Бууцагаан сум - Б.Батдоржийн хээр

3. Жинст сум – Б.Батбаярын буурал

4. Бууцагаан сум – Б.Батдоржийн хүрэн халзан

5. Баацагаан сум – н.Шатарпүрэвийн зээрд үрээ нар айргийн тавд хурдлан ирж уясан эзэн унасан хүүхэд үзэгч олноо баясгалаа. Баянхонгор хотын 60 жилийн ойг зохион байгуулах комиссын зүгээс цэвэр монгол морь уралдуулах шийдвэр гаргасан ба энэ шийдвэрийн хүрээнд хурдан морьдын уралдааныг зохион байгуулсан юм. Маргааш дээд дунд бага гэсэн 3 насны эрлийз морьдын уралдаан Дуурсахын хөндийд үргэлжлэн явагдана.


Яг одоо аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд Баянхонгор хот байгуулагдсаны түүхт 60 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдааны 4 даваа эхлэж байна. 4-ийн давааны дараа баяр наадамд түрүүлж айрагдсан хурдан морьдын бай шагналыг гардуулах ёслолын үйл ажиллагаа болно.

 

НИЙТЭЛСЭН: 2017-07-22 17:52:52