Аймгийн архивын барилга ирэх онд баригдана

Архивын ерөнхий газрын дарга,түүхийн ухааны доктор Д.Хоролдамба Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн үйл ажиллагаатай энэ сарын 18-19-ний өдрүүдэд танилцлаа.

 

Энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргалтай албан уулзалт хийв. Уулзалтаар  аймгийн Засаг дарга Г.Батжаргал архивын байрны асуудлыг ирэх онд багтаан шийдвэрлэн ажиллахаар болж, зураг, төсвийг энэ онд багтаан хийлгүүлж бэлэн болгох талаар холбогдох удирдлагуудад үүрэг чиглэл өгч, цаашид олон ажлыг хамтран зохион байгуулан ажиллахаар боллоо. Нэг үгээр аймгийн төрийн архивын барилга ирэх онд баригдана гэсэн үг юм. 

 

Мөн Архивын ерөнхий газрын дарга, түүхийн ухааны доктор Д.Хоролдамба Баянхонгор аймгийн үе үеийн удирдлагууд Төрийн архив болон архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд маш сайн  анхаарал хандуулан, дэмжиж ажиллаж байгаад  талархал илэрхийллээ.

НИЙТЭЛСЭН: 2017-07-27 17:41:19