СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГТ 71 ОЮУТАН ХАМРАГДАЖ 120 САЯ ТӨГРӨГНИЙ ТЭТГЭМЖ АВНА

8-р сарын 25-ны өдөр болсон аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Сургалтын төлбөрийн тэтгэлэг авах хүсэлтэй 100 иргэний материалыг  хэлэлцэж дууслаа. Тэтгэлэг олгох журамд заасан тодорхой шалгууруудыг хангасан 71 оюутанд тэтгэлэг олгохоор болсон байна. Анх сургалтын төлбөрийн тэтгэлэгт 100 сая төгрөг олгохоор төлөвлөж байсан бол тус төслийг санхүүжүүлэгч орон нутгийн өмчит Корундгео ХХК-ний хүсэлтээр  20 сая төгрөгийг нэмж олгохоор болжээ.

Ийнхүү УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Г.Занданшатар, М.Билэгт, аймгийн ИТХ, Засаг даргын санаачилгаар орон нутгийн өмчит “Корундгео” ХХК-ний санхүүжилтээр сургалтын төлбөрийн тэтгэлэгт эхний жилдээ 120 сая төгрөгөөр олгохоор боллоо.

9-р сарын 8-ны дотор тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн 67 оюутанд тэтгэлгийн батламж гардуулах үйл ажиллагааг Улаанбаатар хотноо зохион байгуулж сургалтын төлбөрийн тэтгэлгийн 50 хувийг дансанд шилжүүлэхээр боллоо. Үлдэгдэл 50 хувийг 1-р сард шилжүүлэх юм байна.

НИЙТЭЛСЭН: 2017-08-28 09:30:55