"ОРОН НУТГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ" ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Тавигдах шаардлага:
- 22-30 настай байх
- Орон нутагтаа тогтмол ажиллаж амьдардаг байх
- Өөрийгөө хөгжүүлж, шинийг суралцах хүсэл эрмэлзлэлтэй байх
- Хөтөлбөрт 2 долоо хоногийн турш хамрагдах боломжтой байх Шаардлагыг хангаж буй оролцогчид өргөдлийн маягтыг онлайнаар https://form.jotform.me/zorigfoundation/rwcp2017 хаягаар бөглөх бөгөөд 2017 оны 10 сарын 8-ны өдрийн 00:00 цаг (Улаанбаатарын цагаар) хүртэл хүлээн авна.

Шалгаруулалтын хуваарь:
- Урьдчилсан шатанд тэнцсэн оролцогчидтой холбогдох: 2017.10.11
- Утсаар ярилцлага авах: 2017.10.12-13

Хөтөлбөр 2017 оны 10-р сарын 23-наас 11 сарын 3-ний хооронд Улаанбаатар хотод 2 долоо хоногийн туршид явагдана. Энэ хугацаанд Улаанбаатар хотод байрлах зочид буудал, хоол болон замын зардлыг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч бүрэн хариуцна.
Жич: Томилолтын зардал орохгүй болно.

НИЙТЭЛСЭН: 2017-09-12 16:56:07