ТУЛГА ЖАРГАЛАНТ ХХК-НИЙ КЭМП, ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ ТАТАН БУУЛГАЛАА

Галуут сумын үнэгтийн 3-р багийн үзэсгэлэн төгс байгальтай, ховор ан амьтадын гол бэлчээр нутаг болох их дугуйд үйл ажиллагаа явуулахаар зэхээд байсан “Тулга жаргалант” ххк-ний гэр болон техник хэрэгсэлийг албадан нүүлгэх тухай засаг даргын захирамж гарсан бол аймгийн ИТХ-ын тус Их дугуй хэмээх газрыг аймгийн тусгай хамгаалалтад авлаа.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Оюутболд нараар ахлуулсан ажлын хэсэг тус газарт ажиллаж иргэдийн санал хүсэлтийг сонсож, Тулга жаргалант ХХК-ний техник хэрэгсэл болон кэмпийг татан буулгаж нүүлгэх арга хэмжээг шуурхай авлаа.

НИЙТЭЛСЭН: 2017-10-10 10:44:41