“Авлигагүй нийгмийн төлөө” сургалт болов

 

Баянхонгор аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ээс тус аймгийн төрийн байгууллагын удирдах албан тушаалтан, ХАСХОМ гаргах эрх бүхий албан тушаалтанд”Авлигагүй нийгмийн төлөө” сэдэвт сургалтыг энэ сарын 10-нд зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтын зорилго Авлигын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль тогтоомжийг сурталчилах, тэдний хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгүүлэхэд чиглэгджээ.

Аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга Д.Уранчимэг, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Сарангарав, мэргэжилтэн Д.Отгонтөгс, Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Саруул нар сургалтыг явуулж, холбогдох хууль, тогтоомжийн талаарх мэдээллийг өгчээ. 

НИЙТЭЛСЭН: 2017-10-13 12:19:21