- ТАНИЛЦУУЛГА
- НУТГИЙН УДИРДЛАГА
- ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
- ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ШИЛЭН ДАНС
- НЭЭЛТТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ
- БУСАД
- ISO-9001
ЗАГ СУМ ОРЧИН ҮЕИЙН ИЖ БҮРЭН СПОРТЫН ТӨВТЭЙ БОЛЛОО
![]() Г.Хүрэлсүх захиралтай “ХАРЧ-ӨӨЛ” ХХК нь аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд нийт 400 сая төгрөгөөр Заг сумын ард иргэд, хүүхэд залуусын хөгжих боломж, эрх ашгийг хүндэтгэж орчин үеийн спорт иж бүрэн төвийг барьж өглөө. “ХАРЧ-ӨӨЛ”-хөн Өөрсдийн үзэл баримтлал болсон зорилго мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутгийн төр захиргааны байгууллага, иргэд, малчидтай хамтдаа хөгжих, орон нутгийг дэмжих хөрөнгө оруулалт, хандив тусламжийн олон арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн байдаг ба энэ удаад Заг сумыг ийнхүү орчин үеийн спорт төвтэй болголоо. Спорт төвийн нээлт 2017 оны 11 сарын 10нд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Заг сумын Засаг дарга Д.Мөнхнасан, Иргэдийн Хурлын дарга Т.Нямжаргал, Баянхонгор аймгийн БТСГ-ын дарга М.Мэнджаргал, “Харч-Өөл” ХХК-ийн ерөнхий захирал Г.Хүрэлсүх, “Харч-Өөл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дүүрэнжаргал нар оролцож тууз хайчиллаа.
Нэгэнт спортын төвийн нээлт болохоор энэ төвөө мялааж, хүүхэд залуусыг баярлуулах үүднээс волейболын аварга шалгаруулах томоохон тэмцээн уралдааныг зохион байгуулагчдын зүгээс хийхээр төлөвлөжээ. Волейболын аварга шалгаруулах тэмцээнийг 11 сарын 10, 11 ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд нийт эрэгтэй 10, эмэгтэй 12 багийн 240 гаран тамирчид Баянхонгор аймгийн Жинст, Хүрээмарал, Заг, Байдраг, Баянхонгор хот болон аймгийн сургуулиудаас ирж оролцсон бол ерөнхий шүүгчээр Отгонболд, шүүгч Очирбат, Дашдаваа, Арцад, Гомбо нарын волейболын холбооны шүүгчид тэмцээнийг шүүн явууллаа. Тус тэмцээний эрэгтэй төрөлд 1-р байрыг Баянхонгор хотын Барилгын коллежийн н.Золсүрэн ахлагчтай баг тамирчид эзэлж цом өргөмжлөл, алтан медаль, 1,000,000 төгрөгийг гардан авлаа. 2-р байранд Баянхонгор аймгийн Эрдэнэмандал сургуулийн н. Намсамдан ахлагчтай баг орж 500,000 төгрөг, 3-р байр: Заг сумын Хишигдорж ахлагчтай Болор гол баг – 300,000, тусгай байранд Хүрээмарал сумын Ууганбаяр ахлагчтай баг орж 100,000 төгрөгийн шагналыг тус бүр хүртлээ. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан “ХАРЧ - ӨӨЛ” ХХК нь шагналын сангаа эрэгтэй эмэгтэй гэлтгүй адил түвшинд өндөр байлгасан нь баг тамирчдын урам зоригийг сэргээж байлаа. Эмэгтэй төрөлд 1-р байр: Жинст сумын н.Саранчимэг ахлагчтай баг, 2-р байр: Баянхонгор аймгийн Эх бүрдэн компаний Оюу ахлагчтай баг, 3-р байр: Баянхонгор аймгийн Бямбасүрэн ахлагчтай Авто 18 баг, тусгай байранд Хүрээмарал сумын Ууганбаяр ахлагчтай баг тамирчид оржээ.
Мөн хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараараа бусдаасаа ялгарсан тамирчдаас шилдэг холбогч, шилдэг хамгаалагч, шилдэг тэгш тоглогч нарыг тодруулж өргөмжлөл, 100 000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнан урамшуулсан байна.
Сайн үйлсийг санаачлагч |