2018 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХАМГИЙН САЙН АВАХ ГУРВАН АЙМГИЙН НЭГ НЬ БАЯНХОНГОР

УИХ-ын нэгдсэн чуулганаар ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, М.Билэгт нар тойрог тус бүрдээ тодорхой ажлуудыг хийлгэхээр санхүүжилтийг нь шийдүүлж 2018 оны төсөвт суулгасан байна. Ирэх 2018 онд төрийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжсэн, тэнд ажил үүргээ явуулдаг төрийн албан хаагчид, иргэд, хүүхэд багачуудруугаа хангасан олон ажил өрнөнө гэж харлаа. Эрдэнэцогт, Өлзийт гэсэн хоёр ч сум тамгын газраа шинэчлэн бариулах бол Архивын алба өөрийн шинэ байртай болно. Мөн ахуй үйлчилгээний төв баригдана. НЭ-ийн хүүхдийн тасгийн ачаалал энэ хахир өвлийн цагт хамгийн их нэмэгддэг. Шинэ ирсэн өвчтөнүүд орох өрөөгүй, шалаар хэвтэх нь холгүй байдаг хүнд үе дуусгавар болох нь. Учир нь ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ баригдана. За тэгээд, шинэ сургууль, шинэ цэцэрлэг, шинэ эмнэлэг, шинэ зам, шинэ гүүр гээд аймгийн төвд, сумдуудад тулгамдаж байсан асуудлуудыг цөмийг нь биш ч гэлээ нилээдийг шийдүүлжээ. Энэ ажлуудыг орон нутагтаа хийлгүүлэхээр болсон их хурлын гишүүд үүргээ сайн биелүүллээ.

 

МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР БАЯНХОНГОР АЙМАГТ 2018 ОНД САНХҮҮЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ

1.Засаг даргын Тамгын газрын барилга /Баянхонгор, Өлзийт, Эрдэнэцогт/

2.Цаг уурын шинжилгээний өртөөний барилга /Баянхонгор, Баянговь сум/
3.Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц төсөл, хатуу хучилттай авто зам /Баянхонгор, Баянхонгор сум/
4.Архивын хэлтсийн барилга /Баянхонгор, Баянхонгор сум/
5.Сургуулийн барилга /Баянхонгор, Баянхонгор сум, Баян-Ойт сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга
6.Дотуур байрны барилга /Баянхонгор, Жинст сум/
7.Сургуулийн спорт заалны барилга /Баянхонгор, Баянхонгор сум, Эрдэнэмандал ахлах сургууль/
8.Цэцэрлэгийн барилгын дуусгал /Баянхонгор, Баянхонгор сум/
9.Цэцэрлэгийн барилга, 280 суудал /Баянхонгор, Баянхонгор сум/
10.Цэцэрлэгийн барилгын өргөтгөл /Баянхонгор, Баянговь сум/
11.Сургууль, цэцэрлэгийн барилгын их засвар /Баянхонгор, Баянхонгор, Шинэжинст сум/
12.Соёлын төвийн барилга, 240 суудал /Баянхонгор, Богд сум/
13.Соёлын төвийн барилга, 240 суудал /Баянхонгор, Жинст сум/
14.Соёлын төвийн барилга, 200 суудал /Баянхонгор, Гурванбулаг сум/
15.Баянхонгор-Арвайхээр чиглэлийн огцом эргэлтийг өөрчлөх, хатуу хучилттай авто зам, 4.4 км /Баянхонгор, Өлзийт сум/
16.Мандалын төмөр бетон гүүр, 62 у/м /Баянхонгор, Галуут сум/
17.Сумын эрүүл мэндийн төв, 14 ор /Баянхонгор, Баянцагаан сум/
18.Хүүхдийн эмнэлгийн барилга /Баянхонгор, Баянхонгор сум/
19.Эрүүл мэндийн төвийн барилгын их засвар /Баянхонгор, Жаргалант сум/
20.Ахуйн үйлчилгээний төвийн барилга /Баянхонгор, Баянхонгор сум/
21.Баянхонгор-Баян-Овоо чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэлт, 15 кВт /Баянхонгор, Баян-Овоо сум/

 

НИЙТЭЛСЭН: 2017-11-17 08:35:45