2017 оны шилдэгүүдэд нэр дэвшигчдийн материалыг авч эхэллээ

 

Аймгийнхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, хүн ардынхаа сайн сайхны төлөө оюун ухаан, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж буй иргэдийнхээ дундаас “САЛБАРЫН ОНЫ ШИЛДЭГ” ажилтныг шалгаруулах гэж байна.

Хэрэв танай байгууллага, хамт олон дунд ажил үйлсээрээ манлайлагч, шилдэг нэгэн байгаа бол уг шалгаруулалтад оролцох нь нээлттэй.

Энэ жил боловсрол, эрүүл мэнд, хууль эрх зүй, биеийн тамир, спорт, соёл, аж үйлдвэр, барилга, тээвэр, мэдээлэл холбоо, үйлчилгээ, санхүү бүртгэл, эдийн засаг, хөдөө аж ахуй, байгаль орчин, нийгмийн хамгаалал, халамж, хөдөлмөр, жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, нутгийн өөрөө удирдах байгууллагын салбаруудаас болон шилдэг төрийн албан хаагч, аж ахуйн нэгжийн шилдэг эзэн, иргэний нийгмийн байгууллага  гэсэн төрлүүдээр шалгаруулах аж.

Шалгаруулалтын материалыг энэ сарын 25-ныг хүртэл аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-т хүлээж авах юм. 

НИЙТЭЛСЭН: 2017-12-07 03:20:06