ХУУЧИН БАРИЛГУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАН, СӨХ БАЙГУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Баянхонгор хотын хуучны нийтийн 10 орон  сууцны дээвэр, дотор,гадна  пасад, дулаалга, орцыг иж бүрэн засварласнаар 150 айлын амьдрах нөхцлийг сайжруулав.  Мөн эмнэлэг, цэцэрлэг, музей зэрэг төрийн байгууллагуудад  2  тэрбум 768 сая төгрөгийн их засвар хийгдлээ. Түүнчлэн Баянхонгор аймгийн удирдлагууд, төрийн байгууллагын албан хаагч нар нэгдэн сайн үйлсийн аяныг өрнүүлж 2017 онд орон гэргүй 62 айлыг өөрсдийн хандиваар өргөө цагаан гэртэй болголоо.

НИЙТЭЛСЭН: 2018-01-11 01:27:05