АЖИЛ БҮТЭЭЛЭЭР ТЭРГҮҮЛСЭН ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГУУД ТОДОРЛОО

Аймгийн удирдах ажилтны сахилга хариуцлагын зөвлөгөөний үеэр 2017 оны ажил үйлсээрээ 20 сумдаас Баянхонгор аймгийн Баянцагаан сум тэргүүлж 2,000,000 сая төгрөг, удаах байранд Хүрээмарал сум орж 1,500,000 төгрөг, 3-р байранд Шинэжинст сум орж 1,000,000 төгрөгийн шагналыг хүртсэн бол агентлаг газар хэлтсүүдээс ажлын үзүүлэлтээр Цагдаагийн газар тэрүүлж 1,000,000, 2-р байранд Татварын хэлтэс орж 800,000, 3-р байранд ХХҮГ болон Онцгой байдлын газар орж 500,000 төгрөгөөр тус тус шагнагдлаа.

Ирэх жил төрийн албан хаагч нар болон тэднийг удирдан чиглүүлж яваа нийт удирдлагуудынхаа ажил бүтээмжийг илүү өндөрсгөж шинэ шатанд гаргаж, аливаа доголдол эрсдэлгүй болгохын тулд сайн ажиллаж байгаа бүхнийг урамшуулахдаа урамшуулсан шиг урамшуулах болно гэдгээ Засаг дарга Г.Батжаргал албан ёсоор мэдэгдэж ирэх жил шагналын хэмжээг 10 сая хүртэл төгрөг болгон нэмэгдүүлнэ гэлээ.

НИЙТЭЛСЭН: 2018-02-02 12:16:17