БААЦАГААН СУМЫН МОГОЙ 4-Р БАГИЙН МАЛЧИН С.ЭРДЭНЭ-ОЧИР УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

 

Баянхонгор аймгийн Баацагаан сумын могой 4-р багийн малчин С.Эрдэнэ-Очир ХАА-н салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр бүтээлээ төр засгаасаа үнэлүүлж өнөөдөр Улсын Аварга малчин хэмээх эрхэм цол хүндээ Баацагаан сумын уугуул, УИХ-ын гишүүн Магваны Билэгтээс гардан авлаа.

 

Эрхэм малчны хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлэж буй энэ агшинд Засаг даргын орлогч Б.Батсуурь, ИТХ-ын төлөөлөгч Т.Бат-Очир, ХОХБТХ-ийн дарга Д.Ихбаяр нар аймгийн зүгээс хүндэтгэл болгон илгээсэн өргөмжлөл, үнэ бүхий дурсгалын зүйлийг гардуулан өгч баяр хүргэлээ.

Улсын Аварга малчин С.Эрдэнэ-Очирын гэр бүлийн хүн Хавхын Лхагваа нь тус сум нэгдэлд шинийг санаачлагч, гавшгайч, бүтээлчээрээ үнэлэгдсэн Н.Хавх, Л.Дулам нарын дундаас төрсөн 20 хүүхдийн нэг нь бөгөөд хоёр талын хөдөлмөр зүтгэлийн дундаасаа Аварга хэмээн улсын алдрыг ийнхүү хүртлээ.

Малчин та бүхний заяа өөдөө бадартугай

 

НИЙТЭЛСЭН: 2018-02-10 13:59:35