АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЦЭРЭГ СПОРТЫН ДӨЛ-2018 ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр буюу 3-р сарын 13-ний өдөр Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах цэрэг – спортын “Дөл - 2018” цогцолбор тэмцээний нээлт боллоо.

Тус тэмцээний үйл ажиллагааг ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн нээж үг хэлэхдээ бие болоод сэтгэл зүйн зөв хөгжил, төлөвшил олгох ДӨЛ тэмцээнд өнгөрсөн жил Хонгор нутгаас оролцсон хүүхэд залуус аймгийнхаа нэрийг улсдаа гаргаж бахархам амжилтыг 21 жилийн дараа нутагтаа авч ирж чадсан гэдгийг онцлон тэмдэглээд эх оронч үзэл төлөвшилд ийм багаасаа суралцаж хүмүүжиж буй хүүхэд залуустаа баяр хүргэн баг тамирчдад амжилт хүслээ.

Энэ удаагийн тэмцээнд аймгийн төвийн болон сумдын ЕБС-иас 14 баг оролцож хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвараа сорьж байна. Дөл -2018 тэмцээн хоёр өдрийн туршид явагдаж дүнгээ гаргах юм.

НИЙТЭЛСЭН: 2018-03-13 07:12:21