УДИРДЛАГУУДЫН ШУУРХАЙД ЗАСАГ ДАРГА МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

Долоо хоног бүрийн мягмар гарагийн 16:00 цагт аймгийн удирдлагуудын шуурхай болдог уламжлалтай. Өнөөдрийн шуурхай дээр аймгийн ХЭАХН-ийн дарга Ж.Рэнбуу PC тоглоомын газруудын нөхцөл байдал, ариун цэвэр, стандартын томоохон зөрчилтэй байгаа тухай ярилаа.

Уг шуурхайд аймгийн Засаг дарга Г.Батжаргал оролцож цаг үеийн холбоотой мэдээлэл хийж зарим асуудлыг анхаарч ажиллах үүргийг холбогдох байгууллагуудад өгөв. Энэ 7 хоногт аймгийн хэмжээний томоохон 4 зөвлөгөөн зохион байгуулагдаж байгаа юм. 4-р сарын 9-нд”Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөгөөн “болсон бол тун удахгүй “Бичил уурхай эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөн”, “Хариуцлагатай уул уурхай аймгийн зөвлөгөөн”,” Багийн бага эмч нарын зөвлөгөөн” зэрэг аймгийн хэмжээний томоохон зөвлөгөөн болох юм. Уг зөвлөгөөнүүдийг холбогдох байгууллагууд хийхдээ бэлтгэлээ сайтар хангаж сайн зохион байгуулахыг Засаг дарга үүрэгдлээ.

Мөн тэрээр нилээд хэдэн зүйл дээр тодорхой анхааруулга өглөө. Шинээр байгуулах барилга байгууламжийн зураг төсвийг гологдолгүй эцсийн байдлаар хийж хугацаандаа холбогдох яамд хүргүүлдэг болох, шилэн дансны хэрэгжилт болон санхүүгийн хариуцлага зөрчил буурахгүй байгаа, хязгаарлалттай дүгнэлт авсан ААН-ийн тоо өссөн, аливаа хөрөнгө оруулалтын явцад хяналт сайтар тавиж ажиллахыг хүслээ. Мөн ЖДҮ-ийн дэмжих сан, мах боловсруулах үйлдвэр бүхий хорио цээрийн цогцолбор байгууламж баригдах болсон зэрэг хэд хэдэн чиглэлээр тодорхой мэдээлэл хийснээр өнөөдрийн шуурхай өндөрлөлөө.

 

НИЙТЭЛСЭН: 2018-04-10 11:47:11