ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХҮРТЭЭМЖТЭЙ ЭДИЙН ЗАСАГ ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

Тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг төслийн танилцуулах уулзалт, төлөвлөлтийн семинарыг Баянхонгор аймгийн ЗДТГ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Засаг даргын дэргэдэх ГХАЖА-аас хамтран хоёр өдрийн хугацаанд Баянхонгор аймагт зохион байгуулж байгаа юм.

2015 оноос Баянхонгор аймагт хэрэгжиж эхэлсэн эрдэс баялаг түүхий идийн ЭТИС хөтөлбөрийн хүрээнд орон нутаг, түүнд хамаарах салбарууд тодорхой чадваржиж чадсан байдаг. Иймээс энэ хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэгчдэд талархалаа дэвшүүлсэнээр тус уулзалтыг аймгийн Засаг дарга Г.Батжаргал нээв.

Тэрээр энэ жилийг Баянхонгор аймаг АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ жил болгон зарласан. Энэ хүрээнд бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломтой хувилбар, маршрут, бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах арга хэмжээнүүдийг шат дараатайгаар зохион байгуулах төлөвлөгөө гарган энэ дагуу ажиллаж байгаа. Аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд 240 сая төгрөгийн эх үүсвэрийг тавьж өгсөн гэдгийг мэдээллээ

ЭТИС хөтөлбөр Баянхонгор аймагт хэрэгжсэн 3 жилийн хугацаандаа орон нутгийг өөрийг нь чадавхижуулах чиглэлээр 1000 гаруй төлөөллийг хамруулан сургажээ.Тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг төслийг Тайланд улстай хамтран хэрэгжүүлэх болсоноо дуулгаад орон нутгийн тогтвортой хөгжлийн төлөө тал бүрийн хамтын ажиллагаа туйлаас чухал гэдгийг GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн дэд захирал О.Батболд онцлон тэмдэглэв.

Үргэлжлүүлэн төслийн танилцуулгууд холбогдох салбарынханд хийгдэж байна. Үүнд GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн "Бизнес төрөлжүүлэлт" сургалтын агуулга, үр дүн сургамжын талаар ЖДҮ-ийн зөвлөх багш А.Мөнхжин, "Монгол улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг" төсөл- GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн мэргэжилтэн Ч.Оюун-Эрдэнэ, "Монгол Өрх Торлог" энгийн өрхийн загвар аж ахуй төслийг Зүүн хойд азийн байгуль орчин, ХАА-н судалгааны төвийн гүйцэтгэх захирал Л.Лхагвасүрэн нар тус тус танилцуулж байна.

"Монгол улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг" төслийн танилцуулах уулзалт, төслийн оролцогч талуудын төлөвлөлтийн семинар манай аймагт хоёр өдрийн турш үргэлжлэн явагдах юм.

 

НИЙТЭЛСЭН: 2018-04-12 04:45:22