СЭТГҮҮЛЧ, УРАН БҮТЭЭЛЧДИЙН ДУНД ЗАРЛАСАН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ ДҮН ГАРЧ ШИЛДГҮҮД ШАГНАЛАА ГАРДАЖ АВЛАА

Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдгийн эрх, нийгмийн тэгш байдлын талаар ойлголт мэдлэг олон нийтийн дунд төдийлөн хангалтгүй байдаг. Иймээс иргэд, байгууллагуудын хандлага ойлголтыг сайжруулах зорилгоор сэтгүүлч, чөлөөт уран бүтээлчдийн дунд шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг аймгийн ИТХ, Ниймгийн даатгалын хэлтэс, Дэлхийн зөн Баянхонгор – 2 орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төвүүд хамтран зохион байгууллаа.

Тус шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд орон нутгийн телевизүүд болон чөлөөт уран бүтээлчид амжилттай оролцож өнгөрөгч өдөр аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, НДХ-ийн дарга Д.Мөнхбат нараас шилдгүүд шагналаа гардаж авлаа.

Уралдааны телевизийн нэвтрүүлгийн төрөлд 1- байрыг Баянхонгор тв-ийн бэлтгэсэн “Иргэдийн цаг” 2-р байранд Мазаалай тв-ийн “Ороод гаръя”, 3-р байранд Мазаалай ТВ “Эрүүл мэндийн цаг” нэвтрүүлгүүд

Шилдэг сошиал медиа төрөлд 1-р байранд Улаанбаатар хотоос оролцогч чөлөөт уран бүтээлч, 2-р байранд Баянхонгор телевиз “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх үүрэг”, 3-р байранд чөлөөт уран бүтээлч н.Баатархүү “Замын хөдөлгөөний дүрэм” бүтээлүүдээр эхний байруудад шалгарчээ.

Уг уралдаанд нийт 20 гаруй бүтээл ирсэн ба Улаанбаатар хотын мэргэжлийн уран бүтээлийн Про медиа студи уралдааныг дүгнэж шүүлтийг хийжээ.

Энэ уралдаанд оролцсон уран бүтээлчдэд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр хувийн зүгээс талархалаа дэвшүүлж, аймаг орон нутгийн иргэдэд эрүүл зөв мэдлэг мэдээлэл олгож байдаг авьяаслаг уран бүтээлчдийнхээ цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүслээ.

Нийт уран бүтээлчдийн маань үзэгний мөр , дурангийн хараа нь тодоос тод байж үнэний төлөөх үйлс нь цуцашгүй ундаргатай байх болтугай.

 

НИЙТЭЛСЭН: 2018-06-06 02:51:15