143 оюутанд 200 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэв

 

Баянхонгор аймгийн Засаг даргын санаачилгаар Улсын Их Хурлын гишүүд, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нэрэмжит оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэгийг 2 дахь жилдээ зарлаж, тэтгэлэгт хамрагдах иргэдийг шалгаруулжээ.

Энэ жилийн тэтгэлгийн материалыг гурван сарын хугацаанд хүлээн авчээ. Уг хугацаанд шинээр их, дээд сургуульд  элсэн орох  216,  2017 онд тус тэтгэлэгт хамрагдаж аймгийн Засаг даргын Тамгын газрын даргатай байгуулсан гэрээнд заасны дагуу тэтгэлэгийн хугацааг сунгах хүсэлтээ ирүүлсэн 42, нийт 258 иргэдийн материалыг ажлын хэсэг хэлэлцсэн байна.

Дээрх иргэдийн материалыг хэлэлцээд шинээр их, дээд сургуульд  элсэн орох 106, 2017 онд тус тэтгэлэгт хамрагдаж аймгийн Засаг даргын Тамгын газрын даргатай байгуулсан гэрээнд заасан үүргээ биелүүлсэн 37, нийт 143 оюутанд аймгаас тогтоосон жишиг дүнгээр 200.0 сая төгрөгийн тэгтгэлэг олгохоор шийдвэрлэв.

Өнгөрсөн онд 74 оюутанд 120.0 сая төгрөгийн тэтгэлэг олгожээ.

Дээрх оюутнуудад батламж гардуулах, хамтын ажиллагааны гэрээг энэ оны 9 дүгээр сарын 7-15-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулан, тэтгэлэгийг олгох юм.

НИЙТЭЛСЭН: 2018-08-28 08:51:51