АНХАН ШАТНЫ АУДИТЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЛГЭЛЭЭ

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР НЬ MNS ISO 9001.2016 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН БАТАЛГААЖИЛТЫН ӨМНӨХ АНХАН ШАТНЫ АУДИТЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЛГЭЛЭЭ.

 

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар нь үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 олон улсын стандартыг хэрэгжүүлэн баталгаажилт хийлгэх хүсэлтээ Монгол Улсын Стандартчилал Хэмжил Зүйн газарт хүргүүлсэнээр тус газрын “Аудитын баг” 2018 оны 08 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд  ажиллалаа.

MNS ISO 9001:2016 олон улсын стандартын шаардлагын дагуу байгууллагын үйл ажиллагаанд аудит явуулан, нээлтийн хурлыг 2018.08.23-ны өдөр, хаалтын хурлыг 2018.08.27-ны өдрүүдэд тус тус хийлээ.

“Аудитын баг”-ийн дүгнэлтээр Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд үл тохирол илрээгүй учир MNS ISO 9001:2016 олон улсын стандартын гэрчилгээ олгох санал, тайланг баталгаажуулалтын зөвлөлд хэлэлцүүлж, шийдвэр гаргуулах юм.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Чанарын зохицуулах баг нь 9 дүгээр сард Баталгаажуулалтын зөвлөлийн хуралд үйл ажиллагаандаа MNS ISO 9001:2016 олон улсын стандартыг нэвтрүүлж хэрэгжүүлсэн ажлыг хэлэлцүүлнэ.

 

ЧАНАРЫН ЗОХИЦУУЛАХ БАГ

 

НИЙТЭЛСЭН: 2018-08-28 09:00:42