50 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРНО
НЭ-ийн хүүхдийн тасгийн ачаалал, хүндрэлээс шалтгаалан хүүхдийн эмчилгээг дагнан явуулах зайлшгүй шаардлага сүүлийн жилүүдэд Баянхонгор аймагт үүсээд байсан юм. Энэ мэт хүнд нөхцөл байдлыг оновчтой байдлаар аймгийн удирдлага, их хурлын гишүүн Л.Элдэв-Очир нар шийдвэрлүүлж 2018 оны улсын төсөвт зардлыг нь суулгуулсанаар Баянхонгор аймаг түүхэндээ анх удаа тусдаа хүүхдийн эмнэлэгтэй болох ажил эхэлсэн байдаг.
Зоорийн давхартайгаа 4 давхар, эмнэлгийн зориулалт бүхий лифттэй, орчин үеийн стандартын 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажлыг орон нутгийн “Хаш Гоёо” ХХК одоо 75 хувийн гүйцэтгэлтэйгээр амжилттай хийж гүйцэтгэж байгаа ба энэ ондоо багтааж ашиглалтад оруулах юм байна.

 

НИЙТЭЛСЭН: 2018-10-12 10:08:38