БАЯНХОНГОР АЙМАГТ ТОМООХОН 3 ГҮҮР ТАВИГДАНА

2019 онд 
1. Өлзийт голын төмөр бетон гүүр, /Ганцын гарам/
2. Галуут сумын Мандалын голын төмөр бетон гүүр, 
3. Богд сумруу зорчих гарам буюу Түйн голын төмөр бетон гүүр тус тус баригдаж эхэлнэ.

Эдгээр орчин үеийн инженерийн шилдэг шийдэл бүхий, даац чанар сайтай томоохон гүүрнүүд улсын төсвийн 10 гаруй тэрбум төгрөгийн өртгөөр 2019-2020 оны хооронд хийгдэх болно.

Ингэснээр зөвхөн Баянхонгорчууд гэлтгүй тус чиглэлээр дамжин өнгөрөх олон мянган зорчигч, тээврийн хэрэгслүүд бороо, үер устай үеэр түргэн шуурхай, аюулгүй найдвартай зорчих боломж бүрдэх юм

 

НИЙТЭЛСЭН: 2018-12-05 04:46:56