АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ 50 САЯ ТӨГРӨГИЙН 33 НЭР ТӨРЛИЙН 292 БАГАЖ ХЭРЭГСЛИЙГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨВ

Орон нутгийн төсвөөс зардлыг нь шийдвэрлэснээр аймгийн НЭ-ийн мэс засал, эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэлт, төрөх эмэгтэйчүүд, амбулатори, яаралтай түргэн тусламжийн тасагт 50 сая төгрөгийн өртөг бүхий 33 нэр төрлийн 292 ширхэг багаж хэрэгслийг өнөөдөр аймгийн Засаг дарга Г.Батжаргал албан ёсоор гардуулж өглөө.

Аймгийн нэгдсэн эмнэлэгт сүүлийн 7 жил гаруйн хугацаанд багаж хэрэгслийн шинэчлэл хийгдээгүй байна. Элэгдэж ажиллагаа нь доголдсон багаж хэрэгслээр мэс засал болон бусад ажилбарыг хийхэд барилт нь алдагдах түүнээсээ улбаалаад өвчтөн цус алдах зэрэг зарим эрсдэлүүд үүсдэг аж.

Иймээс тус эрсдэлт нөхцөл байдлыг өнөөдөр тус эмнэлэг халж зөөврийн унтлагын аппарат болон мэс ажилбарын 33 нэр төрлийн 292 багаж хэрэгсэлтэй боллоо.

 

НИЙТЭЛСЭН: 2018-12-06 09:28:46