2018 ОНЫ ЖИЛИЙН ЭЦЭСТ БАЯНХОНГОР 4,249,5 МЯНГАН ТОЛГОЙ МАЛ ТООЛУУЛЖ, НИЙТ ДҮНГЭЭР УЛСАД 6-РТ, ЯМААГААР 1-РТ, ТЭМЭЭН СҮРГЭЭРЭЭ 2-РТ ОРЛОО

Мал тооллогын урьдчилсан дүнгээр2018 оны жилийн эцэст Баянхонгор аймаг 4,249,5 толгой мал тоолуулжээ.

2018 оны жилийн эцэст манай аймгийн мал сүргийн нийт дүн 4,249,5 мянгад хүрч, 2017 оныхоос 7,4 хувь буюу 338,3 мянган толгойгоор буурсан байна. Энэ нь өнгөрсөн онд малчид өвөлжилт хаваржилт хүндэрч болзошгүй төлөв байдалд мал сүргээ эсэн мэнд оруулах зорилгоор хээлтүүлэгч мал бага тавьсан мөн  мал болон малын түүхий эд тодорхой өндөр ханштайгаар худалдан борлуулагдаж эдийн засгийн эргэлтэд нилээдгүй орсон зэргээс хамаарчээ.

Урьдчилсан дүнгээр энэ онд адуун сүргийн тоо 175,9 мянга, үхэр – 239,8 мянга, тэмээ -  57,4 мянга, хонь – 1,294,5 мянга, ямаа 2,478,9 мянган толгойд хүрч 2017 оныхоос адуу – 4184, үхэр – 565, хонь – 83658, ямаа – 252897 толгойгоор тус тус буурсан бол тэмээ 3041 толгойгоор өссөн байна.

Нийт мал сүргийн дотор адуу 4,1 хувь, үхэр 5,6 хувь, тэмээ 1,4 хувь, хонь 30,6 хувь, ямаа 58,3 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос ямааны эзлэх хувь 1,2 функтээр буурч, хониных 05 фунтк, адууных – 0,2 функт, үхэр 0,4 пунтк, тэмээнийх 02 пунктээр өссөн байна. Энэ нь сүргийн зохистой тэнцвэртэй байдалд эерэгээр нөлөөлж байгаа юм.  

Баянхонгор аймгийн хэмжээнд хамгийн олон мал тоолуулсан эхний 5 суманд

1, Баацагаан  - 322,229,

2, Галуут – 289,552,

3, Бууцагаан – 279,027,

4, Бөмбөгөр – 270,868,

5, Баянцагаан – 247,016 толгой малаар орж байгаа бол малын төрлөөр тэмээгээр Баянлиг сум – 23064, адуугаар  Галуут  сум – 19857, үхрээр Эрдэнэцогт сум– 51757, хониор Галуут сум 126616, ямаагаар Баацагаан сум – 241995 мал  тоолуулж аймагтаа тэргүүлж байна.

Баянхонгор аймаг улсад нийт малын тоогоор зургаадугаарт, ямааны тоогоор нэгдүгээрт, тэмээний тоогоор улсад хоёрдугаарт, үхрээр есдүгээрт,  адуугаар аравт, хониор арваннэгдүгээр байранд орлоо гэж аймгийн статистикийн хэлтсээс мэдээллэв

 

НИЙТЭЛСЭН: 2018-12-27 08:14:25